Д.Тогтохсүрэн: Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ард нийтийн саналыг авна

2019 оны 6 сарын 10

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Тус хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн байдал, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах болсонтой холбоотойгоор ажлын хэсэг байгуулах асуудлыг  хэлэлцжээ.

Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хуралд оролцсон гишүүд бараг 100 хувийн саналаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэн. Гэхдээ гишүүд 2016 оны МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ард түмний саналыг авна гэж заасныхаа дагуу хэлэлцэх ёстой гэдгийг хэлсэн. Үүний дагуу төслөө хэлэлцээд ард түмний саналаар батлах нь зүйтэй гэж үзлээ. Тэгэхээр энэ процесс бараг ирэх аравдугаар сар хүртэл үргэлжлэхээр байна.

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Үүний дагуу хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Х.Нямбаатар гишүүнээр ахлуулан байгууллаа” гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604587
0 эможи

keyboard_arrow_up