АН-ын даргын “хөтөлгөө морь” Зон олны нам

2019 оны 6 сарын 10

Arslan.mn

Ардчиллын тулгуур онол, олон намын тогтолцооны үр дүн болсон олон жижиг нам Монголд байдаг юм.

Үзэл баримтлал, үйл ажиллагаа нь тодорхой бус жижиг намуудыг олон нийт сонирхдог ч үгүй л дээ.

Өнөөдөр Монголын улс төрд гол тоглолтыг хийж буй МАН, АН, МАХН, тэгээд бусад намууд гэсэн томъёотой. Тэгэхээр энэ жижиг намууд том намуудаа, тэдний нөлөө бүхий улстөрчдийг дагаж “ажилладаг” гэхэд болно.

Улс төрийн хүрээнийхэн, ялангуяа АН-ынхан ийм намуудын нэгээр Зон олны намыг нэрлэдэг. Сүүлийн үед үйл ажиллагаагаа идэвхжүүлэх болсон Зон олны намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь АН-ын дарга С.Эрдэнийн хүү Одбаяр ажээ. Тиймээс энэ намыг Ан-ынхан С.Эрдэнэ даргатайгаа холбоотой гэж үздэг байна.

Энэ хардлагыг батлах Зон олны намын анхны даргаар 2016 оны арванхоёрдугаар сарын 6-наас 2017 оны есдүгээр сарын 23-ныг хүртэл С.Эрдэнийн хүү Одбаяр ажилласан байна. Тус нам 2017 оны зургадугаар сарын 30-нд Улсын Дээд шүүхэд бүртгэгдсэн боловч 2016 оны арванхоёрдугаар сарын 6-нд үүсгэн байгуулагдсан гэж танилцуулгадаа бичжээ.

Хамгийн гол нь Зон олны намын Анхдугаар хурлаа хийсэн 2016 оны арванхоёрдугаар сарын 6-нд АН дотоод сонгууль зарлаж, намын даргын сунгаа эхэлчихсэн үе юм.

Өөрөөр хэлбэл, Зон олны намын Анхдугаар хурал, АН-ын даргын сунгаа хоёр цаг хугацааны хувьд давхцдаг. Аав нь АН-ын даргад өрсөлдөж, хүү нь Зон олны намын дарга болж байсан гэсэн үг.

Ингэхээр С.Эрдэнэ АН-ын даргын сунгаанд ялагдаж гэмээнэ Зон олны намыг түшиглэн улс төрийн шинэ акц хийх давхар бодолтой байсан байх хэмээн намынхан нь харддаг аж.

Сарын дараа С.Эрдэнэ АН-ын дарга болоход хэдэн сарын дараа хүү Э.Одбаяр нь Зон олны намын даргын ажлаа П.Очирпүрэвт өгсөн байдаг.

Ингээд намаасаа жил шахам хол явж байгаад 2018 оны дөрөвдүгээр сарын 22-нооос Ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллаж эхэлсэн байна.  Одоо энэ нам үйл ажиллагаагаа сүрхий идэвхжүүлэх болоод байгаа юм. Зон олны нам нь неоконсерватив буюу нэн шинэ уламжлалт үзэлтэй. Бас Монголын анхны цахим нам гэх тодотголтой.

Зон олны намыг үүсгэн байгуулагчид нь “Монгол туургатан төв холбоо” гэдэг ТББ-ынхан байдаг.

“Монгол туургатан төв холбоо”  анх 2006 онд зохион байгуулалтанд орж хүний эрхийн асуудлаар болон нийгмийн зорилтот бүлэг рүү чиглэсэн сайн дурын үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Улмаар үндэстний мартагдсан үнэлэмжийг сэргээх, оюун санааны дэвшилд хөтлөх ажлуудыг үе шаттай зохион байгуулсан байна. Монгол үндэстний соёлын өвийг орчин үеийн хэлбэр агуулгад шилжүүлэн хойч үедээ өвлүүлэх, олон улсад Монгол соёлыг сурталчилан таниулах, боловсролыг дэмжих, нийгмийн хариуцлагын чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсээр байна. Энэ холбоо Хүүхдийн асрамж “Янзага” бүлэг, “Олон мод”, “Хогондоо” эрүүл орчин, “Эрдэм” тэтгэлэгт хөтөлбөр, “Монгол номын сан”, “Монгол инженер”, Тусгаар тогтнол 12.29 /Бахархал, танин мэдэхүй/, Төрийн далбаа 07.10 /Бахархал, танин мэдэхүй/, “Ethnosphere” – Монгол Үндэстний соёл урлагийн нэгдэл, “Jangar project” – Жангар төсөл /Монголын соёлын өвийг хойч үедээ өвлүүлэн түгээх/, “Fashion project” – Монголын хувцас загвар, зохион бүтээх салбарыг дэмжих хөтөлбөр /Тус төслийн хүрээнд хийгдсэн эхний ажил Монголын анхны загварын суваг “Fashion Channel”/, Удамшлын өвчний судалгаа зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байна.Ингэж явсаар 2016 онд тус холбооны гишүүд дэмжигчдийн санаачлагаар Зон олны намыг үүсгэн байгуулах ажлыг үзэл санаа нэгт нэгдэл, холбоо, нийгэмлэгүүдтэй хамтран зохион байгуулсан гэжээ.

Ийм төсөл хэрэгжүүлж явсан залуус улс төрд орж ирэх болсон нь АН-ын дарга С.Эрдэнэтэй холбоотой гэж хардах үндэслэл бас бий. Учир нь С.Эрдэнийн хувьд нам, төрийн аливаа ажилд гэр бүлсэг хандлага барьдаг. Түүгээр нь бодвол мань эр дунд хүүгээ шинэ нам байгуулж байхад дуугүй сууна гэж үгүй л болов уу.Харин ч гол чиглүүлэгч, нууц ноёнтон нь байж мэдэх юм.

Түүнчлэн улс төрийн хүрээ, намынхных нь дунд Зон олны намын ард С.Эрдэнээс гадна Ц.Элбэгдорж байгаа гэх яриа гараад байгаа юм. Ц.Элбэгдорж нэгэнт АН-д хүчийг авч чадахгүй тул энэ намыг бөөцийлөөд, өөрөө бөөрөнд нь яваад байж болох юм гэцгээж буй. 

Нөгөөтэйгүүр С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж хоёрыг М.Энхболдтой ойр, нэг үгээр сүүлийн үед баахан ярих болсон МАНАН-г байгуулсан гэдэг. Тиймээс С.Эрдэнийн “хөтөлгөө морь” гэж харагдаж буй Зон олны нам нь МАНАН-гаас төрсөн будан болж таарах гээд байгаа юм. АН-аар нэг иймэрхүү сонин хачинтай байна.

З.Баттөмөр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
604549
2 эможи

GomJJJ
2020-05-25 17:37
S. Edene bolimoor bn arai2
haliuna
2020-05-13 10:13
S.Erdenii halaasnii nam ni Zon olon nam
zochin
2020-05-13 10:05
S.Erdene bolimoor bna
zochin
2020-05-13 10:05
S.Erdene bolimoor bna
Hah
2020-05-13 09:56
ZON gej hudlaa yund ch oroltsdgui nam tsaguuraa AN ii gar hul hiimel daguul lol Erdene zaila
888
2020-05-13 09:53
Bolioooo boli
Зочин
2020-05-13 09:51
Ene butehgu nuhriig yaahve. Baisaaar l bhin
Zochin
2020-05-13 09:47
S.ERDENE hamag daguultaigaa zailval taarna haa saigu undguu tsatssan novsh
Seree
2020-05-13 09:39
Bolij uzmeerin ugaasaa ene AH Erdene iin haryaalalaar duursn namshde
Зочин
2019-06-16 06:07
Шалдар булдар хэрүүл хийдэггүй, шт гарч ирж байгаа ЗОН-ыг юу ч гэж харлуулаад яван чангарна даа. Амжилт залуус аа, зорьсон бүхнээ бүтээгээрэй
keyboard_arrow_up