СОНСГОЛ: 2019 оны эхний байдлаар хүчиндэх гэмт хэргээс 218 хүн хохирсны 51.4 хувь нь хүүхэд байна

2019 оны 5 сарын 29

Arslan.mn

“Хүүхдийн эрх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалтын үр дүнтэй танилцах” Ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Төрийн ордонд болж байна.

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргал “Монгол Улсад бүртгэгдсэн хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн байдал” сэдэвт илтгэл тавив. 

Тэрээр "улсын хэмжээнд 2018 онд 36,220 гэмт хэрэг бүртгэгдсэний 1,657 буюу 4.6 хувийг хүүхэд хохирсон гэмт хэрэг эзэлж байна. Хүүхэд хохирсон гэмт хэрэг өмнөх оноос 35 буюу 2.1 хувиар буурсан байна. 
Гэмт хэргийн улмаас 2018 онд 1,688 хүүхэд хохирсныг өмнөх онтой харьцуулахад 69 буюу 3.9 хувиар буурсан бол хохирсон хүүхдийн 780 нь эмэгтэй, 908 нь эрэгтэй байна.

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 672 гэмт хэргийн улмаас 680 хүүхэд хохирсон байна. Тэдний 379 нь эмэгтэй, 301 нь эрэгтэй. 

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн 62 буюу 22.5 хувь нь эмэгтэй, согтуугаар гэмт хэрэгт холбогдсон 5, бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэрэгт холбогдсон 47 хүүхэд байна.

Arslan.mn
Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг:

2018 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 14 гэмт хэрэгт 20 хүүхэд холбогдон шалгагдсаныг өмнөх онтой харьцуулахад хэрэг 6 буюу 75.0, холбогдогч 6 буюу 42.9 хувиар тус тус өссөн байна. Оны эхний дөрвөн сард 2 хэрэгт 2 хүүхэд холбогдон шалгагдсаныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэрэг, холбогдогч 4 буюу 33.3 хувиар тус тус буурчээ.

Хүчиндэх гэмт хэргийн улмаас хохирсон хүүхэд: 

Улсын хэмжээнд 2018 онд хүчиндэх гэмт хэрэг 519 бүртгэгдэн, 530 хүн хохирсны 238 буюу 44.9 хувь нь хүүхэд байгааг өмнөх онтой харьцуулахад хохирсон хүүхэд 39.1 хувиар өссөн байна. Үүнийг насны ангиллаар нь авч үзвэл 20 буюу 8.4 хувь нь 0-7 хүртэлх насны, 91 буюу 38.2 хувь нь 8-13 насны, 127 буюу 53.4 хувь нь 14-17 насны хүүхэд байна.

2019 оны эхний дөрвөн сарын байдлаар хүчиндэх гэмт хэрэг 217 бүртгэгдэн, 218 хүн хохирсны 112 буюу 51.4 хувь нь хүүхэд байгааг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хохирсон хүүхэд 22.5 хувиар өссөн байна. Үүнийг насны ангиллаар нь авч үзвэл 9 буюу 8.0 хувь нь 0-7 хүртэлх насны, 39 буюу 34.8 хувь нь 8-13 насны, 64 буюу 57.2 хувь нь 14-17 насны хүүхэд байна. Бэлгийн мөлжлөг /Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйл/-ийн 2 гэмт хэрэг бүртгэгдэн, 2 хүүхэд хохирсныг өмнөх оны мен үетэй харьцуулахад хэрэг, хохирсон хүүхэд 1 буюу 50.0 хувиар тус тус өсчээ.

 Зам тээврийн ослын улмаас хохирсон хүүхэд: 

Улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 2018 онд 940 бүртгэгдсэн нь өмнөх оноос 78 буюу 7.7 хувиар буурч, 2019 оны эхний 4 сард 219 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4 буюу 1.9 хувиар өссөн байна.

Автотээврийн ослын улмаас нас барсан хүүхдийн 42.2 хувийг сургуулийн өмнөх насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд өмнөх онтой харьцуулахад 36.7, гэмтсэн хүүхдийн 32.9 хувийг 8-13 насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд емнөх онтой харьцуулахад 27.7 хувиар тус тус буурсан байна.

Хохирогч хүүхдийн 698 нь явганаар, 288 нь тээврийн хэрэгслээр, 63 нь дугуйгаар зорчиж байсан, үүнээс нас барсан хүүхдийн 24.4 хувь нь явганаар, 75.6 хувь нь тээврийн хэрэгслээр зорчин зам тээврийн осолд өртжээ.

Тээврийн хэрэгсэлд дайруулж, мөргөгдөн нас барсан хүүхдийн 7 нь буюу 63.6 хувь нь 10 хүртэлх насны хүүхэд байна.

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604099
0 эможи

keyboard_arrow_up