МАН: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй
Яг одоо МАН бүлэг мэдээлэл хийж байна.
МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Татварын багц хуулийн төсөлд бүхэлд нь хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх асуудал болон УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Оюутолгойн төслийн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг сонсож, дүгнэлттэй холбоотой мэдээллийг ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва бүлгийн гишүүдэд танилцуулжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Оюутолгойн гэрээг яаралтай хэлэлцэх ёстой. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг энэ долоо хоногийн Байнгын хороо, чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаагаагүй байсан. Тиймээс хэлэлцүүлэх саналаа бүлгийн удирдлагад хэллээ. Нэмэлт өөрчлөлт оруулах замаар гэрээг сайжруулах хэрэгтэй гэж ажлын хэсгийн гишүүд үзсэн” гэлээ.
Ерөнхийлөгчийн Татварын багц хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж бүлгийн гишүүд 100 хувь санал нэгджээ.
ШУУД ҮЗЭХ:
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|