АН: Талийгаачийг их хэмжээний гэмтлийн улмаас нас барсан гэх урьдчилсан дүгнэлт гарсан
Ардчилсан Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин "Төрийн ордонд 2-3 камер байгаагаас өөр камер алга. Үйл явдал гарсан газар ямар нэг хяналтын камер алга байна. Цагдаагийн байгууллага албан ёсны мэдээлэл хийгээгүй байхад зүрх нь хаагдсан гэх мэтээр янз бүрийн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр хурдтай тархаж байна. Талийгаачийг өндрөөс унасан байдалтай, их хэмжээний гэмтэл авсны улмаас нас барсан гэх урьдчилсан байдлаар дүгнэлт гарсан.
Шүүх эмнэлгийн дүгнэлт эцсийн байдлаар гараагүй" гэлээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан "Тавдугаар сарын 17-нд 19:00 цагийн орчимд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан цочирдом хэрэг боллоо.
Гадны нөлөөтэйгөөр амиа алдсан байж болзошгүй байна. Өнгөрсөн онд гадаад улсад иж бүрэн шинжилгээ хийлгэхэд эрүүл гэсэн хариу гарсан байдаг.
АН-ын дэд дарга хүн ажлаа хийж явахдаа учир битүүлгээр амь насаа алдсанд Ардчилсан нам үйл явдлын жинхэнэ учрыг олохын төлөө хүлээлтийн байдалтай байна." гэлээ.
ШУУД ҮЗЭХ:
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|