Д.Дамба-Очир: Нэг мөсөн нам, гишүүнээс нь хөөчих хэрэгтэй
МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр орой хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт таван жилийн хугацаанд намаас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан.
Үүнтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироос дараах тодруулгыг авлаа.
Манай нам коммунист нам болж байгаа юм байлгүй дээ. Байнгын хорооны дарга нарын чиг үүргийн дагуу ажлаа хийж байхад нам дээрээ татаж авчраад хариуцлага тооцдог болжээ. Энэ шийдвэрийг хүлээн авахгүй. Тойргийг минь авах гэж байгаа юм байлгүй. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарыг таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан байна. Оюутолгой компаниас хүсэлт ирүүлсний дагуу холбогдох материалыг бид хүргүүлсэн. Тэнд нууц зүйл байхгүй байгаа. Нэг мөсөн нам, гишүүнээс нь хөөчих хэрэгтэй.