ШУУД: НАМУУД нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд өглөө
2019 оны 4 сарын 30
Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгууль зургадугаар сарын 30-нд болно. Нөхөн сонгуульд оролцох намууд хуулийн дагуу тавдугаар сарын 1-ээс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ өгөх ёстой. Үүний дагуу Монгол ардын нам болон Ардчилсан нам хуралдаж, нөхөн сонгуульд оролцохоо зарлаж, өнөөдөр хүсэлтээ СЕХ-нд хүргүүлэх учиртай. Хуулийн хугацаа өнөөдрөөр дуусч байгаа учраас нөхөн сонгуульд оролцох намууд ч мөн хуулийн хугацаанд сонгуульд оролцох хүсэлтээ өгөх ёстой.
Тэгвэл өнөөдөр /2019.04.30/ нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ МАН, АН, МАХН болон бусад намууд өгч байна.
2018 оны аравдугаар сард нөхөн сонгууль товлоход нийт 13 нам оролцохоор бүртгүүлж байсан юм.
ШУУД ҮЗЭХ:
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
602849
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс