УИХ дахь Ардчилсан намын бүлэг тарлаа
2019 оны 4 сарын 09
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдсан бөгөөд энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
УИХ-ын гишүүн Л.Болд АН, АН-ын бүлгээс гарч буйгаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн 8 гишүүн 7 боллоо. Иймд УИХ дахь АН-ын бүлэг албан ёсоор тарж буйг мэдэгдье. Бүлэг тарсан учир АН-ын 7 гишүүн УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийг байгууллаа. Зөвлөлийн гишүүд хуралдаж, даргаараа намайг улираан сонгосон. Энэ талаарх албан бичгийг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлнэ. УИХ-ын дарга чуулганы нэгдсэн ухралдаан дээр үүнийг зарласнаар асуудал нэг тийш бүрэн шийдэгдэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
602077
0 эможи
заяа
2019-04-09 17:19
сайхан мэдээ байна хахахахахахахахахахаххаах
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс