С.Эрдэнэ дарга болсноос хойш Ардчилсан намын жирийн гишүүд намынхаа нэрийг мартсан
Ардчилсан намын залуучууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ШУУД ҮЗЭХ:
2019 оны дөрвөн сарын 4-нд АН-ын онц их хурал болно.
АН-ын гишүүн н.Галиндэв:
АН-ын дарга С.Эрдэнэ, н.Эрдэнэбат мэтийн хүмүүс 60 тэрбумын асуудлыг байнга хамгаалж Эрдэнэтийн 49 хувийн хулгай луйврыг хамгаалж, үүнд оролцож явсан. С.Эрдэнийн балгаас болж өнөөдөр АН-ын жирийн гишүүд намынхаа нэрийг ч мэдэхгүй болсон байна. С.Эрдэнэ үүр шөнөөр яаран сандран онц их хурлыг зарлалаа. АН-ын нэрийг барьж хийж байгаа хулгай луйвраа зогсоо. Хууль шүүхийн байгууллагыг цэвэрлэнэ гэхээр хэрэг хийсэн дарга нар сандарч мэдээлэл хийж байна. АН-ын эгэл жирийн гишүүд онц их хуралд идэвхитэй оролцох хэрэгтэй байна. С.Эрдэнийн хувьд өөрийнхөө хүрээлэн тойрогч нарыг дуудаж, цөөнхийн дүгнэлт гаргадаг. Тиймээс энгийн гишүүд та бүхэн намынхаа их хуралд идэвхитэй оролцож, өөрийнхөө эрхийг эдлээрэй гэж хэлмээр байна. Онц их хурал нээлттэйгээр болох ёстой.
Архангай аймгийн АН-ын дэд дарга Г.Эрдэмхишиг:
Өнөөдөр АН-ын нэр хүнд ёроолдоо ортол муудсан. С.Эрдэнийн нэр хүнд хамгийн муу улс төрчийн нэгт орсон байна. Олон нийтийн эрх ашгийн эсрэг АН-ын нэр хүндийг ашиглаж байгаад бидний нэр хүнд унаж байна. С.Эрдэнэ анх гарч ирэхдээ ярьсан шигээ гишүүд төвтэй, бодлогод суурилсан нам байна гэж ярьсан ч эсрэгээрээ ажиллаж байна. Өнөөдөр орон нутгийн жирийн гишүүн намынхаа бүтэн нэрийг ч мэдэхгүй болсон байна. Ардчилсан намын жинхэнэ гишүүд бидэнтэй нэгдээсэй гэж хүсч байна. 20 оны сонгуульд бид ялж чадах уу.