Д.Эрдэнэбат: УИХ-ын дарга ҮАБЗ-өөс гарах хэрэгтэй
АН-ын бүлгээс мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ:
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
"Үндсэн хуулинд гар дүрэх гэж байгааг бид эсэргүүцэж байна. Үндсэн хуулийг зөрчиж энэ хууль орж ирж байна. Энэ хууль батлагдах юм бол Монгол орон ардчилсан орноос дарангуйллын хэлбэрлүү шууд шилжинэ. Ардчилалын хамгаалах зөв тулгуур нь Ардчилсан нам. Энэ ч утгаараа бид тэмцэнэ. Ардчилалыг хуулийн зохицуулалтаар үгүй хийж болохгүй. Хэн нэгэн улс төрч өөрийнхөө эрх ашигт нийцүүлэн өөрчилж болохгүй.
Монголын төр ийм байх ёсгүй. УИХ-ын дарга УИХ-тайгаа барьцаалагдсан маягтай байх юм бол төр байхгүй болно. Их хуралд болохгүй байгаа зүйл маш их байгаа тул УИХ-ыг тараах нь зүйтэй гэж үзэж байна. УИХ-ын сүүлийн үеийн үйл ажиллагаа шүүхийн үйл ажиллагаа болсон. Эцэст нь шүүхийг өөрийг нь шүүж байна.
УИХ-ын дарга ҮАБЗ-өөс гарах хэрэгтэй. ҮАБЗ-ийн бүтэц өнөөдрийн байдалд нийцэхгүй байна. Дэлхий нийтийн жишгийг харах хэрэгтэй. УИХ-ын дарга нь өөрөө ҮАБЗ-д давхиж ороод УИХ-ынхаа эсрэг, хуулийнхаа эсрэг суугаад байж болохгүй.
Өнөөдөр амин хувиа хичээх цаг биш. Эдгээр гишүүдийг хараад би өрөвдөж байна. Дарангуйллаас гарах хэрэгтэй. Хууль зөрчсөн хэлэлцүүлгийг зогсоох хэрэгтэй. Шүүх, хуулийн байгууллагыг бүхэлд нь харлуулж болохгүй. Ганц нэг хүний буруу үйлдлээс болж нийтэд нь харлуулах нь дарангуйллын нэг хэлбэр.