АН : ЖДҮ болон МАН иргэн бүрийг 23 саяын өрөнд оруулсныг эсэргүүцэж ирэх сарын 5-нд жагсана

2019 оны 3 сарын 25

Ардчилсан нам ирэх дөрөвдүгээр сарын 5-нд жагсаал зохион байгуулах гэж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Иргэний нийгэм, иргэдийг хамруулсан уг жагсаалаараа АН дараах гурван асуудлаар эрх баригч намд шаардлага тавих аж.

Arslan.mn

  1. 2016 оны сонгуулиар өгсөн амлалтаа биелүүлэх
  2. ЖДҮХС-аас зээл авсан гишүүд болон 60 тэрбумтай холбоотой хүмүүст хариуцлага тооцохыг шаардаж
  3. ШХАБ-ын гишүүн орноор элсэхийг эсэргүүцэн жагсах аж. 

Ардчилсан нам УИХ-д бүлэггүй болсон тул улс орны тулгамдсан асуудлыг анхаарлын төвд аваачиж, хариуцлага нэхэхийн тулд жагсахаас өөр аргагүй гэдгээ энэ үеэр хэлсэн. 

Arslan.mn

Монгол Улсыг ШХАБ-ын гишүүнээр элсэхийг АН хэзээ ч дэмжихгүй гэдгийг АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай илэрхийлээд "ШХАБ-т элсэхийг дэмжсэн байр суурь илэрхийлсэн хүмүүс ЖДҮХС-аас зээл авсан гишүүдтэй яагаад ч юм давхцаж байгаа нь хардлага төрүүлж байна. ШХАБ-т элсэхийг АН зөвшөөрөхгүй. ШХАБ-д элсэхийг дэмжиж, ятгаж байр сууриа илэрхийлсэн гишүүд гэвэл н.Болорчулуун, Д.Сумьяабазар, Лу.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Д.Цогтбаатар, МАН-ын ЕНБД Амарбаясгалан, УИХ-ын дарга Г.Занданшатар, Я.Содбаатар зэрэг нэр бүхий гишүүд байна. Бид үзэхдээ ЖДҮДС-аас гишүүдэд зээл олгосон нь цаагуураа ШХАБ-д Монгол улсаа зарах санаатай байжээ гэж үзэж байна. Учир нь ШХАБ-д элсэхийг дэмжиж буй гишүүд ЖДҮДС-аас зээл авсан гишүүдтэй давхцаж байна. Нийт иргэдээ ирэх сарын 5-нд Сүхбаатарын талбай дээр ирж бидэнтэй нэгдэхийг уриалж байна." гэв.

Arslan.mn

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Өнгөрсөн гурван жилд МАН амлалтаа биелүүлэх биш дотоод зөрчлөө хэлэлцээд дууссан бөгөөд улс орны эдийн засгийг хөгжүүлэх урагш харсан  дорвитой бодлого хэрэгжүүлээгүй. Эдийн засаг өсөлттэй байсан нь дотоодын аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн үйл ажиллагаа, гадаад зах зээлийн таатай нөхцөлтэй л холбоотой. 

МАН сонгуульд гарч ирэхдээ "Гэдсэнд байгаа хүүхэд тань ч 15 сая төгрөгийн өртэй" хэмээн иргэдийг айлгаж гарч ирсэн. Гэтэл нэг ч томоохон бүтээн байгуулалт хийгээгүй хэрнээ өнөөдөр нэг хүнд ногдох өр 23.3 сая төгрөгт хүрлээ. Өр төлбөр бараг төлөгдөөгүй байхад 4.4 тэрбум төгрөгөөр Засгийн газрын өрийг нэмэгдүүлсэн. Татвар нэмэхгүй гэж амалчихаад нэг удаагийн чуулганаар 7-8 төрлийн татвар нэмсэн. Аймаг, дүүргийн ИТХ газрын төлбөрийн хэмжээг байнга нэмж, шат шатандаа иргэдийн халаасыг суйлж байна. 

Тиймээс дараагийн сонгууль хүртэлх үлдсэн нэг жилд ард түмний орлого, эдийн засгийн өсөлтийг бодитой бий болгосон бодлого явуулах ёстой" гэлээ. 

Arslan.mn

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
601428
1 эможи

Би
2019-03-27 00:39
Юу гуцаад байгаа тэнэгүүд вэ? Дараа жилийн сонгууль нь дөхөөд синдром нь эхэлж дээ!!!!
Зочин
2019-03-26 10:30
Ха ха танай засаглалын үед 16 саяын өртэй гээд байсан Иэгэхээр МАН 7 сая г нэмж үү Дүр эсгэсэн ардчилал Тэгээд ардчилалын туг ЭБи нь улс орноо луйвардсан зохиомол хэрэгт гүтгэгч өв соёл урлагын бүтээл хулгайлагч эсэн шид нь бүрдсэн гарууд
Зочин
2019-03-25 21:50
Ардчиллын нэр барьж дүр эсгэсэн гарууд
Чимгээ
2019-03-25 20:25
Донгос ичээч тонил хэн очдог юм харин Болдын намд хүмүүс маш олноороо орж бн
Zochin
2019-03-25 20:21
АН=C ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙГАА ЖАГСААЛЫГ ДЭМЖИЖ БАЙНА.ТА БҮГДИЙН ХҮЧ УИХ ТАНХИМД ХҮЧГҮЙДЭЭД БАЙГАА БОЛОЛТОЙ ЖДҮ 60 ТЭР БУМТАЙ НИЙГМЭЭРЭЭ ТЭМЦЭХ НЬ ЗӨВ ШҮҮ.
ард
2019-03-25 20:18
ТА НАРЫГ АРД ТҮМЭН ДЭНДҮҮ МЭДНЭ
зочин
2019-03-25 14:21
АН -МАН аль алинд нь жагсах эрх байхгүй. Өнгөрсөн он жилүүдийн уналт, сүйрэл АН -тай холбоогүй хэрэг үү. Монгол хүн бүр АН, МАН, МАХН болон бусад намуудад бүү итгэ. Бүгд нэг тэрэгний дугуйнууд. Улс эх орноо, ард иргэдээ шулж, мөлжиж дуусгачихаад .......... Эдэнд ичих нүүр гэж алга болжээ. Нөгөө ЦАЙНА гэдэг л болжийн. Талбай дээр ямар жүжиг тоглохыг нь зурагтаар харцгаая
Зочин
2019-03-25 13:21
аргаа барсан юм та нарын өр ихэнх нь байгаа шүү Зоригийн хэрэг 49хувийг төөрөгдүүлэх гэсэн заль
keyboard_arrow_up