ШУУД: МАН бүлэг нэг цагийн завсарлага авлаа

2019 оны 2 сарын 26

Arslan.mn

НИТХ-ын хуралдаан үргэлжилж байна. Ардчилсан намын бүлгээс нэг цагийн завсарлага авсан бөгөөд тооллогын комисс батлах эсэх асуудал дээр маргаан үүсч, ийнхүү Ардчилсан намын бүлэг нэг цагийн завсарлага авсан байсан юм.

НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-үүл:

Arslan.mn

“Нийслэлийн Засаг даргыг чөлөөлөх асуудал НИТХ-ын үйл ажиллагаа маш их доголдсон. Ялангуяа Ардын нам завсарлагаа авах хэмжээгээ алдсан. Манай намаас хоёр дахь удаагаа л завсарлага авлаа. Ардын нам шиг мессежээр завсарлага авдаггүй. Хурлын даргалагч хоёр намыг хэт ялгаварлаж байна. Өнөөдрийн хурал Иргэдийн төлөөлөгчдийн бүрэн эрхийг үгүйсгээд эхэллээ. Б.Батнасан хурлыг удирдаж чадна гэж С.Амарсайхан сонгосон байх. Гэтэл Б.Батнасан юу ч ойлгохгүй байна. Хамгийн гол нь иргэдийн төлөөлөгчдийн оруулсан асуудал нь хууль зөрчсөн бол заавал горимын санал оруулж санал хураадаг. Бид орон нутгийн агентлаг биш. Хуралдаан даргалж чадахгүй байгаа Б.Батнасанг өөрчилье. Бүлгийн дарга улс төрийн зорилгоор санал хураах гэж байгааг бид дэмжих юм уу. Бүр ичгүүргүй мэдээлэл хийдэг боллоо” гэв. Тэрбээр хурал даргалагчийг өөрчлөх горимын санал орууллаа. Хурлыг даргалагч Б.Батнасан “Дэгийн дагуу хурлыг явуулах гэж хичээлээ. Би санал хэлэх нэрс аваагүй байхад та нар дайраад байгаа. Би дэгийн дагуу удирдаад явж байна гэж бодож байна гэсэн тайлбарыг өглөө. 

НИТХ-ын хуралдаанаар Хотын даргад өрсөлдөгчдийн санал хураалтыг зохион байгуулах комиссыг томилох эсэх асуудлыг хэлэлцэх гэж байсан ч МАН-ын бүлгийн зүгээс дахин нэг цагийн завсарлага авлаа. 

Өнөөдрийн хуралдаанаар нийтдээ АН хоёр, МАН нэг удаа, нийтдээ гурван удаагийн нэг цагийн завсарлага аваад байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mnШУУД ҮЗЭХ:

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600596
0 эможи

keyboard_arrow_up