Салхитын мөнгөний ордыг булаацалдсан хятадуудын маргааны золиосонд Монголын хуульч үрэгдэв

2019 оны 2 сарын 26

Монголын газрын хэвлий дэх баялгийг олборлох тусгай зөвшөөрөл булаацалдсан хятадуудын маргаан манай хууль сахиулах байгууллагынхныг талцуулах болсон талаар бид өнгөрсөн оны есдүгээр сард, уг хэрэг явдлыг АТГ-т шалгаж эхлэх үед бичиж байсан билээ. Гэтэл энэ хэрэг даамжирсаар Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад, гавьяаныхаа амралтыг эдэлж, хувийн өмгөөллийн нөхөрлөл байгуулан ажиллах болсон нэгэн эрхэм цаг бусаар, харуул хамгаалалттай байранд амиа алдахад хүргэв. 

Arslan.mn

Монгол Улсын Гавьяат хуульч Л.Б ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа цаг бусаар амиа алдсан нь хууль сахиулах байгууллагынхныг цочролд оруулаад байна. Түүнийг Дундговь аймгийн нутаг дахь Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг булаацалдсан хүмүүсийн хэрэгт холбогдуулан АТГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулж түр саатуулаад байсан юм. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр Л.Б АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн байцаагчдад өгсөн анхны мэдүүлгээрээ тухайн хэрэгт холбогдсон хүмүүст тусалсан талаараа ярьснаас гадна ажлынх нь өрөөнд хийсэн нэгжлэгээр ач холбогдол бүхий баримтууд гарч ирсэн аж. Улмаар түр саатуулах өрөөнд сэтгэл санаа нь тогтворгүй, нэлээд холхиж байгаа болон үзэгдэх орчин тааруу үед амиа егүүтгэсэн нь 461 дүгээр ангийн хяналтын камерын бичлэгт тодорхой буй гэнэ. Гэхдээ хууль сахиулах байгууллагынхан холбогдох шалгалт хийж, шинжээчийн дүгнэлт албан ёсоор гарсны дараа мэдээлэл өгөх боломжтой гэдгээ илэрхийлсэн. 

Түүнээс гадна талийгаач гэр бүлийнхэндээ хандсан гэрээслэл бичсэн бөгөөд түүндээ “Аавыгаа сайн анхаарч, халамжлаарай” гэх зэргийг захисан байсан гэнэ. Зарим хэвлэлд мэдээлж байгаачлан гурван гэрээслэл байгаагүй агаад нэг хуудсанд гэрээслэлээ бичсэн талаар эх сурвалжууд батлав.

Ч.Жаргалбаатар: ХАХУУЛИЙН ХЭРЭГТ ХАМЖИГЧААР ОРОЛЦСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭМЭЭН ШАЛГАЖ ЭХЭЛСЭН

Хойшлуулшгүй ажиллагаа явуулж Л.Б-г түр саатуулсан АТГ-ынхан өчигдөр сар бүрийн 25-нд зохион байгуулдаг хэвлэлийн бага хурлаа хийсэн бөгөөд тэр үеэр сэтгүүлчдийн ихэнх асуулт уг хэрэг явдалтай холбоотой байлаа. Тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатар энэ бүхэнд хариулт өгсөн юм. Тэрбээр “Харамсалтай явдал боллоо. Салхитын мөнгөний ордыг ашиглаж байсан хүмүүсийн хоорондын маргаанаас үүдэлтэйгээр хууль хяналтын байгууллагаас тухайн хэргийг шалгах явцад их хэмжээний мөнгө хээл хахуульд өгсөн болохыг тогтоосон. АТГ-аас талийгаач Л.Б-г хээл хахууль авах, өгөх гэмт хэрэгт хамтран, хамжигчаар оролцсон байж болзошгүй гэсэн үндэслэлээр 48 цагийн хугацаагаар түр саатуулсан. Талийгаачийн ажлын байр, гэрт нь нэгжлэг хийж, зарим нотлох баримтыг хураан авсан юм. Шүүхийн шийдвэргүйгээр түр саатуулах эрх зүйн зохицуулалтын хүрээнд баривчилсан. 48 цагийн хугацааг нь хэтрүүлсэн зүйл байхгүй. Хугацаа нь дуусаад гаргах гэж байхад амь нас нь хохирсон харамсалтай хэрэг гарлаа. Цагдан хорих 461 дүгээр ангид болсон энэ хэрэгт цагдаагийн байгууллага мөрдөн байцаалт явуулж байгаа. Тиймээс энэ хэрэг амиа хорлолт уу, эсвэл гаднын нөлөөтэй юү гэдэгт одоохондоо хариулт өгөх боломжгүй.

Энэ явдалтай холбоотойгоор хэрэг хаагдахгүй, шалгалт үргэлжилж, гэм буруутай этгээдийг тогтооно. Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт таван хүнийг шалгаж буй ч хэнийг нь ч баривчилж, хориогүй” гэв.

Д.Дамдинцэрэн: ИРГЭН Л.Б ӨРӨӨНДӨӨ ГАНЦААРАА БАЙСАН

ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэн энэ хэргийн талаар мэдээлэл хийв. “Иргэн Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт сэжиглэн, эрх бүхий байгууллагаас 48 цагийн хугацаатай баривчилж, холбогдох хууль, журмын хүрээнд 2019 оны хоёрдугаар сарын 22-ноос Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байсан. Энэ сарын 23-ны 21.40 цагийн үед иргэн Л.Б нь өөрийн хувцсаар хоолойгоо боосон байдалтай амиа алдсан. Тэрбээр хорих өрөөндөө ганцаараа байсан. Дээрх асуудалд цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

ШШГЕГ-аас албаны шалгалт хийж байгаа, шалгалтын дүнг үндэслэн буруутай алба хаагчид холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцож, эргэн мэдээлэх болно. Тухайн үед хяналтын ажилтнууд болон давхрын харуулууд бүгд тус тусын ажлын байрандаа байсан. Хянагч нар болон харуулууд ажилдаа хариуцлагагүй хандаж, сонор сэрэмжээ алдсан байхыг үгүйсгэхгүй. Шалгалтын дараа бүх зүйл тодорхой болно. Цагдан хорих 461 дүгээр ангийн давхар, өрөө болгонд хяналтын камер бий. Гэхдээ нэг хянагч тухайн давхрын бүх өрөө буюу 20-30 тасалгааг хянадаг. Зарим хэсэгт байрлуулсан камер өрөөг бүхэлд нь харуулах боломж жаахан хомс. Цагдан хорих байрны дотоод журамд зааснаар хоригдогч этгээд гадуур болон дотуур хувцастайгаа буюу улирлын хувцастайгаа орохыг зөвшөөрдөг” гэж мэдэгдлээ.

Р.Мөнхзул: АСУУЖ ТОДРУУЛНА ГЭЖ АВЧ ЯВААД АМЬГҮЙ БОЛГОСОН УЛСУУДАД ГОМДОЛТОЙ БАЙНА

Талийгаач, Гавьяат хуульч Л.Б-гийн бэр Р.Мөнхзул “Миний ээж амиа хорлох хүн биш, энгийн даруу бөгөөд хатуу, хүчтэй эмэгтэй гэдгийг шавь нар, хамт олон, найзууд нь мэднэ. Асууж тодруулна гэж авч яваад амьгүй болгосон улсуудад гомдолтой байна. Энэ сарын 22-ны үдэш 18.30 цагийн үед аавтай ярихад “АТГ-аас хүмүүс ирээд нэгжлэг хийлээ” гээд тасалсан. Удалгүй ээжийн ажлын газрынхан хэл дуулгаж, “Даргыг АТГ-ынхан аваад явлаа” гэсэн юм. Баасан гаргийн өглөө байцаагчийнх нь утас холбогдохгүй, шүүхэд бичиг ирээгүй гэж байсан. 48 цагийн хугацаа дуусаад суллагдана гэдгээ ээж мэдэж байсан. Тиймээс амиа хорлох үндэслэл байхгүй. Ээж 21.40 цагийн үед нас барсан байна. 15.00 цагийн тоо бүртгэлд орохдоо зүгээр байж. Хорих ангийн дарга нь согтуу байна гэж дүү минь уйлсаар гарч ирсэн. Цагдан хорих ангийнхан ээжийг өнгөрснөөс хойш хоёр цаг гаруйн дараа буюу 00.00 цаг өнгөрч байхад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байгаа юм. Ээжийг амиа алдахаас гурван цагийн өмнө гадуур байцаасан юм билээ. Тэр хооронд шахаж дарамталсан, эсвэл элдэв зүйл хоолонд нь хольсон байх гэж би хардаж байна” хэмээжээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин, Г.Арвижих 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
600548
3 эможи

иргэн
2019-02-26 22:39
Шүүгч прокурор цагдаа нар өмгөөлөгч болоод хуулийг гууль болгож бна
Иргэн
2019-02-26 19:30
Их мөнгө толгой цусдана шунал аминд хүрч лээ өмгөөлөгч нар анхаармаар даа
Зочин
2019-02-26 16:57
Эрлийз нараа төрөөс цэвэрлэх хэрэгтэй шүү,
Зочин
2019-02-26 16:56
Хужаа нараа яаралтай гаргаач ээ, баллаж дууслаа??? Энэ хар хужаа нарыг өмхий улаан мөнгөтэй нь хөөж гаргаач ээ
зочин
2019-02-26 14:37
шүүгчээр ажиллаж байсан хүнийг тэтгэвэрт гарахаар нь 2 жилийн дараа өмгөөлөх эрх олгодог хуулийг хүчингүй болгох хэрэгтэй. Харин тэтгэвэр дээр нь шүүгчийн үндсэн цалингийн тодорхой хувийг нь олгож аимьдарлын баталгааг нь хангах хууль хурдан батлах цаг болсон.
Bku
2019-02-26 13:09
Odoo tegeed gadnii nuluugui gej zarlaach ter tsagdaa emegtei
Зочин
2019-02-26 12:52
Авч явсан хүмүүс хариуцлага хүлээх л ёстой.Хүлээж авсан газар ч хариуцлага хүлээх үүрэгтэй байх ёстой.
hm
2019-02-26 09:32
odoo yahawde eej tani ooroo l amid ywah erheesee tatgalzje !! 461t ochood ymar olon huniig amraltand yvuulj bga ym shig helmegduulj bsandaa gemshee biz !!! eejiinhee uhliin buruug busdaas bish ooroosoo hai naad tansag hereglee, hadgalamjin dahi mongo, buruu shiidweruudeesee hai !! yag odoo yagad gd hariult bga haij bga bol ajilaa ogood buruugaa uureed 461t ochij hed honohod medne de shuugch tsagda prokuror nariin aldaa helmegdeluud tend 1000 1000raa bga
keyboard_arrow_up