ШУУД: “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж байна

2019 оны 2 сарын 15

Arslan.mn

МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдлээс төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэх тухай мэдээлэл хийж байна.

Arslan.mn

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандсан шаардах бичигт: 

  • Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ард түмний өмч болгох 
     
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон боловч авлига хуйвалдааны замаар хувьд авсан стратегийн ордуудыг нийтийн өмчлөлд эргүүлэн авах авах
     
  • Шүүх, прокуорор, АТГ, Үндсэн хуулийн цэцийн удирдлагуудыг огцруулж, яаралтай шинэ удирдлага томилуулах
     
  • Хөгжлийн банк болон төрийн нэрээр авсан их хэмжээний мөнгийг эргүүлэн төлүүлэх, улсад үр ашигггүй хийсэн коэцессийн гэрээнүүдийг цуцлах, ЖДҮ-г дэмжих сан зэрэг нийт 26 санг шалгаж, шаардлагагүй үрэлгэн сангуудыг татан буулгах, буруутныг хууль хяналтын байгууллагаар шалгуулах 
     
  • Төрийн албыг арилжаалах, худалдах санаархал бүхий 60 тэрбумын хэргээр нийтийн сонсгол хийж, буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх 
     
  • Агентлагийн дарга болон түүнээс дээш бүх шатны албан тушаалтныг Нийтийн сонсголын тухай хуульд зааснаар томилгооны сонсгол явуулж байж томилдог болох
     
  • Газрын наймаа, авлигын замаар авсан газрын зөвшөөрлийг цуцалж нийтийн эзэмшилд шилжүүлэх
     
  • С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг шалгах шинэ нөхцөл үүссэн тул хэргийг хүний эрхийг зөрчиж, хууль бусаар шийдвэрлэсэн асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах, энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагааг шинээр эхлүүлэх. 

Иймд УИХ-ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулж, энэ бүх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх шаардлагыг өнөөдөр хүргүүлж байгааг УИХ-ын гишүүн Л.Болд уламжлав. 

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600264
0 эможи

иргэн
2019-02-15 22:15
Дэмжиж байна. Эдгээр шаардлага нь ард олон бидний хүсэн хүлээлт. Нэн яаралтай хийвэл зохих ажлууд
ИРГЭН
2019-02-15 19:45
ЖИРИЙН ЯДУУ ЗҮДҮҮ МОНГОЛ ИРГЭДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦСЭН ЭДНЭЭС ӨӨР ЗОРИГТОН БАЙГААГҮЙ ШҮҮ ДЭЭ.ТЭМЦЛИЙН ҮР ДҮНГЭЭР АЛБАН ТУШААЛД ХҮРЧ ЯЛАЛТАА УЛАМ БАТАЛГААЖУУЛДАГ НЬ ХҮМҮҮНИЙ ЁС.ЯЛАЛТ БАЙГУУЛЧИХААД АРД НУУГДАЖ БАЙСАН БЭРТЭГЧИНГҮҮДИЙГ ТОЛГОЙЛОГЧОО БОЛГОЧИХДОГ ТИЙМ ТЭНЭГҮҮД МОНГОЛД Л БАЙЖ МАГАДГҮЙ.ТЭМЦЛЭЭ УЛАМ БАТАТГАХЫН ТУЛД АЛБАН ТУШААЛ ЭРХ МЭДЭЛ ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ.ҮХЭР МОНГОЛЧУУД АА.БИД ДЭМЖИЖ БАЙНА.
ИРГЭН
2019-02-15 19:45
ЖИРИЙН ЯДУУ ЗҮДҮҮ МОНГОЛ ИРГЭДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦСЭН ЭДНЭЭС ӨӨР ЗОРИГТОН БАЙГААГҮЙ ШҮҮ ДЭЭ.ТЭМЦЛИЙН ҮР ДҮНГЭЭР АЛБАН ТУШААЛД ХҮРЧ ЯЛАЛТАА УЛАМ БАТАЛГААЖУУЛДАГ НЬ ХҮМҮҮНИЙ ЁС.ЯЛАЛТ БАЙГУУЛЧИХААД АРД НУУГДАЖ БАЙСАН БЭРТЭГЧИНГҮҮДИЙГ ТОЛГОЙЛОГЧОО БОЛГОЧИХДОГ ТИЙМ ТЭНЭГҮҮД МОНГОЛД Л БАЙЖ МАГАДГҮЙ.ТЭМЦЛЭЭ УЛАМ БАТАТГАХЫН ТУЛД АЛБАН ТУШААЛ ЭРХ МЭДЭЛ ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ.ҮХЭР МОНГОЛЧУУД АА.БИД ДЭМЖИЖ БАЙНА.
Иргэн
2019-02-15 15:49
Энэ хэд яахвч эрүүл бус хүмүүс?!?!?!
Иргэн
2019-02-15 15:48
Энэ хэд яахвч эрүүл бус хүмүүс?!?!?!
Иргэн
2019-02-15 15:48
Энэ хэд яахвч эрүүл бус хүмүүс?!?!?!
ганаа
2019-02-15 13:25
ёо яана аа өөр чадах юм байвал хурдан гараа хөдөлгө гуйж бна.
keyboard_arrow_up