ЗГХЭГ-ын даргад Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нар яригдаж эхэллээ
2019 оны 1 сарын 31
МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын даргад ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг санал болгожээ. Одоогоор Удирдах зөвлөлийн гишүүдээс өөр нэр санал болгоогүй байна.
Г.Занданшатарыг УИХ-ын даргад санал нэр дэвшүүлэн дэмжсэнээр ЗГХЭГ-ын даргын орон гарна. Харин ЗГХЭГ-ын даргад гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын нэр яригдаж эхлээд байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ:MPA.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
599882
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс