АТГ-аас Д.Дорлигжавыг дүү Д.Баатарынх нь хамтаар шалгаж эхэллээ

2019 оны 1 сарын 08

Өчигдөр АТГ-аас УЕП асан Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатар нарын гэр мөн ажлын байранд нь үзлэг, нэгжлэг хийжээ. Улмаар Д.Дорлигжавыг саатуулан шалгахаар болсон тухай эх сурвалж мэдээллээ. Түүнийг “Алтан Дорнод Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд албан тушаал, эрх мэдлээрээ сүрдүүлэн дарамталж дүүгийнхээ дансаар дөрвөн сая ам.доллар өөрөөс нь авсан хэмээн мэдээлсэн.

Arslan.mn

Т.Ганболд “УЕП байсан Д.Дорлигжав дөрвөн сая ам.доллар надаас нэхсэн. Дээрх мөнгийг нь Д.Дорлигжавын төрсөн дүү болох Д.Баатарын данс руу шилжүүлмэгц намайг сулласан” гэх ноцтой мэдээллийг дэлгэж байв. Энэхүү мэдээллийн дараа АТГ-аас Д.Дорлигжавыг бусдыг дарамтлан мөнгө авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.

Уг мэдээллийг Д.Дорлигжав үгүйсгэж, “Т.Ганболд миний дүүгийн данс руу дээрх мөнгийг санаатайгаар хийсэн. Би түүнийг шалгуулна” гэж байв. Юутай ч эх сурвалж Д.Дорлигжавыг дүүгийнх нь хамтаар шалгаж буйг бататгав.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
598967
4 эможи

З
2019-01-09 15:37
Дорлигжав луйварчин эвгүй зүйлд орооцолджээ.Өмнөх шигээ мултарна гэж бодож байвал бүү горьд.Авилгатай тэмцэх газрын дарга солигдохоор өшөө бүүр чанга юманд базуулна гэж байгаа
keyboard_arrow_up