Монгол Ардын намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэв
2019 оны 1 сарын 07

Монгол Ардын намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2019 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр хэлэлцлээ.
Монгол Ардын намын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Бага хурлын 3 дугаар хуралдааны 06 дугаар тогтоолоор намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, тус намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэв.
|
Эх сурвалж: Улсын дээд шүүх
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
598953
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
