ШУУД: Сүхбаатарын талбай дээр 200 гэр барьж, улс төрийн суулт хийнэ

2019 оны 1 сарын 07

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, төрийн бус байгууллагын төлөөллүүд  2019.01.10-ны өдөр МАНАН ДЭГЛЭМИЙН ЭСРЭГ БҮХ НИЙТИЙН ЖАГСААЛ хийх талаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "УИХ-ын дарга М.Энхболдыг ёс зүйн хариуцлага хүлээж УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахыг бид 2018 оны арваннэгдүгээр сарын 18-нд шаардсан.

УИХ-ын гишүүдийн олонх шаардлагаа тавьбал би хүлээж авахад бэлэн гэж М.Энхболд дарга өөрөө хэлсэн. Гэвч олонх шаардлагаа тавихаар хуулиа дагана гээд сууж байна.

Харамсалтай нь МАНАН бүлэглэлийнхэн мөнгөөр жагссан, цөөн хэдэн хүн өвлийн зузаан хувцастайгаа ирсэн учир олон болж харагдаж байгаа гэх мэтээр доромжилсон.

Бид 2019 оны нэгдүгээр сарын 10-нд хууль хяналтын байгууллагатай хамтран аюулгүй байдлаа хангаж дахин цуглаан хийнэ.

Цаашдаа энэ тэмцлийг үр дүнд хүргэх, жагсаал, цуглаан, суултыг хийх болно. Аймаг орон нутагт байгаа хүмүүс бидэнтэй уялдан нэгэн зэрэг цуглаан хийгээрэй гэж хэлэхийг хүсэж байна" гэв. 

УИХ-ын гишүүн Л.Болд "Өнөөдөр 30-аад төлөөлөл орж ирэх байсан ч танхим өгөөгүй учир орж ирж чадсангүй. Өвлийн хувцастай 3,000 хүн дахиж ирэн Төв талбайг дүүргэнэ. Энэ удаа талбай дээрээс хурдан тарж явахгүй. Гэр барьж улс төрийн суулт хийнэ. 200 гаруй хүн өлсгөлөн зарлах хүсэлтээ өгсөн. Гэхдээ энэ сарын 10-нд өлсгөлөн зарлах хурц хэлбэр рүү орохгүй. бид ард иргэдийнхээ төлөө тийм хэлбэрийг сонгохгүй. Өнөөдөр Монголын улс төрийн тогтолцоо бохир болсон байна. " гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Нэг сарын 10-ны жагсаал бол ялалтанд хүртэл үргэлжилнэ. Сүхбаатарын талбай дээр 200 гэр барьж улс төрийн сууль, өлсгөлөнгөөр үргэлжилнэ. Энэ бол улс төрийн хурц хэлбэр. Би иргэдтэйгээ хамт улс төрийн өлсгөлөнд оролцоно. Энэ улсын төлөө хайран амь гэж байхгүй. Бид өгөх ёстой зүйл байгаа бол, золиослох ёстой зүйл байгаа бол золиослоно. Гэхдээ ард түмнээ золиослохгүй. МАНАН-гийн бүлэг биднийг, ард түмнийг доромжлохыг зүгээр хараад суухгүй. МАНАН-гийн бүлгийг Монгол төрөөс зайлуулах хүртэл явах болно. Өнөөдөр бид улс эх орноо аврахгүй бол хэзээ ч үгүй." 

ШУУД ҮЗЭХ: 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
598943
4 эможи

зочин
2019-01-07 16:44
Гэрүүдээ орон гэргүй ядууст хандивлана уу
Зочин
2019-01-07 12:45
ЖДҮчид
keyboard_arrow_up