“Хөгжил, шинэчлэл“ аяны хүрээнд АН-д 12 мянган гишүүн шинээр элсжээ
Ардчилсан Нам “Хөгжил, шинэчлэл” үндэсний II аяныг “Гишүүдээ сонсъё" уриан дор энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 15-ны хооронд Монгол орон даяар зохион байгуулсан билээ.
Энэ хугацаанд анхан, дунд шатны намын байгууллагуудын удирдлагууд, намын хорооны гишүүд, аймаг, дүүрэг, сум, хорооны ИТХ төлөөлөгчид, Үндэсний бодлогын хорооны гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр нийтдээ 93 мянга гаруй дэмжигчидтэй уулзалт зохион байгуулж нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар үнэн, бодит мэдээлэл өгч, намын цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны үндсэн чиглэлийн талаар танилцуулсан байна. Мөн энэ үеэр 12 мянган иргэн намын гишүүнээр элссэн бөгөөд нийт 204 мянган гишүүнтэй болсон байна.
Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан "Намын гишүүд, дэмжигчдийн уулзалтын явцад улс төр, нийгмийн олон талт асуудлуудын талаар ярилцсан. Тухайлбал, гишүүд дэмжигчид маань ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах, утааг бууруулах, УИХ дахь АН бүлгийн гишүүд нэгдмэл байр суурьтай байж хамтран ажиллах шаардлагатай гэсэн асуудлуудыг ихэвчлэн хөндөж байна. Мөн 60 тэрбумын хэрэг дээр сөрөг хүчний хувиар дуу хоолойгоо хүргэж, тэмцэхийг шаардсан" гэлээ.
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
|