О.Магнай: Эсрэг намынхаа гишүүний амь насанд халдсан хэрэг анх удаа гарлаа

2018 оны 12 сарын 26

Arslan.mn

Булган аймгийн Бугат суманд энэ сарын 18-нд иргэн Б гэртээ бусдад зодуулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Хохирогч Б нь тус сумын Ардчилсан намын хорооны гишүүн, сумын ИТХ-ын төлөөлөгч байсан бол хэрэгт холбогдсон О, Д нар нь Булган аймгийн МАН-ын хорооны гишүүд байсан аж. 

Энэ хэрэгтэй холбогдуулан Ардчилсан намаас мэдэгдэл гаргаж буйгаа өнөөдөр мэдээллээ. 

Arslan.mn

Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “АН-аас иргэдийг төлөөлж сонгогдсон, идэвхтэй гишүүн маань гэртээ бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Мөн талийгаачийн эхнэр зодуулж, хүнд гэмтсэн. Шокын байдалтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тухайн айлынхан гэртээ амарч байхад нь гаднаас МАН-ын хариуцлагатай албан тушаал хашиж байсан гишүүд очиж, зургаан настай хүүхдийнх нь нүдэн дээр энэ хэргийг үйлдсэн. 

Манай намаас талийгаачийн ар гэрийнхэнд, ажил явдалд нь анхаарч байгаа. Бид энэ балмад явдлын талаар олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж үзсэн учраас хэвлэлийн бага хурал хийж байна. 

Эрх баригч намын нөхдүүд төрийн яаманд хүний амь бүрэлгэсэн хэрэг гарсан. Хүний амьд явах эрхийг зөрчиж, гэрт нь амь насыг нь хохироож байна. Энэ үйлдлийг АН эрс буруушааж байна” гэлээ. 

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай “Төрийн албан хаагч амь насаа алдах тохиолдол нэг бус удаа гарч байсан. Эсрэг намынхаа гишүүний амь насанд халдсан хэрэг өнгөрсөн 28 жилийн хугацаанд анх удаа гарлаа. Үүнийг эсэргүүцэж АН-аас мэдэгдэл гаргасан.

Уг мэдэгдэлд “Төрийн эрх барьж буй намын гишүүд ийм адал балмад гэмт хэрэг удаа дараа үйлдэж байгаад Ардчилсан намын гишүүд, дэмжигчид төдийгүй Монголын ард түмэн эмзэглэж, эрс эсэргүүцэл илэрхийлж байна. Бид амар тайван аюулгүй нийгмийг бий болгохын төлөө тууштай зогсч, балмад гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хатуу шийтгэл оноож, иргэдээ айдас хүйдэст автуулж, нийгмийг тогтворгүй байдалд хөтөлсөн энэхүү бусармаг үйлдлээ таслан зогсоохыг эрх баригч МАН-аас шаардаж байна” гэсэн байгаа” гэлээ. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
598627
1 эможи

keyboard_arrow_up