МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоог Ж.Мөнхбат удирдана
Өнөөдөр МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооноос мэдээлэл хийлээ.
ШУУД ҮЗЭХ:
Тус холбооны анхдугаар Их хурал энэ сарын 23-ны өдөр Улсын драмын эрдмийн театрт амжилттай болж өндөрлөсөн байна.
Их хуралд 21 аймаг, 330 сум, Улаанбаатар хотын есөн дүүргийн 300 гаруй төлөөлөгч оролцож холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Хяналтын зөвлөлийн гишүүд, Бага хурлын гишүүдээ сонгожээ.
Улмаар 24-ний өдөр МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны Бага хурал хуралдаж Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Дэд ерөнхийлөгчөөр, Сүхбаатарын дүүргийн Засаг дарга асан Б.Баярмагнай, Ерөнхий нарийн бичгийн даргаар, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга асан Х.Болдмандал, нарийн бичгийн даргаар, улстөр судлаач Ө.Лувсанренчин нарыг тус тус томилсон байна.
Мөн МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны Бага хурлаас Удирдах зөвлөл 13 хүний бүрэлдэхүүнтэй байхаар сонгосон бөгөөд холбооны дэргэд Зөвлөхүүдийн танхим байгуулж ажиллахаар болсон байна. Зөвлөхүүдийн танхимын тэргүүнээр УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат сонгогдсон байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|