М.Энхболд: Бүх болохгүй, бүтэхгүй зүйлийг намайг хийсэн гэж харагдуулахыг хичээж байна

2018 оны 12 сарын 20

Arslan.mn

Өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын даргыг огцрох өргөдлөө өгөх шаардлагыг ирүүлсэн. Энэ шаардлагыг Үндсэн хууль болон, УИХ-ын тухай хуульд нийцэж байгаа эсэхийг дүгнүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Хуульд нийцсэн, хуулийн дагуу шаардлага тавих юм бол энэ албан тушаалыг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Аливаа асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой. 

Өчигдөр МАН-ын гуравдугаар Бага хурал болж өнгөрсөн. Гэхдээ зохион байгуулалттайгаар зарим хүний яриаг нээлттэй олон нийтэд хүргэх ажлыг хийлээ. Гарсан шийдвэр, ярьсан зүйлийг хэвлэл мэдээллийн байгууллагад хүргэдэг уламжлал байсан.

Өчигдрийн хурал нийтэд хаалттай, хэвлэл мэдээллийнхэнийг оруулаагүйд харамсаж байна.Ингэж байгаа нь сүүлийн 20 жилийн дотор болохгүй, бүтэхгүй байгаа бүх юмыг надад наах гэсэн, хууль тогтоох дээд байгууллагын эрх мэдэл рүү шууд халдсан явдал болсон.

МАНАН гэдэг үзэгдлийн талаар, үүнийг М.Энхболд гэдэг хүнтэй холбож намайг буруутгах зүйлүүдийг Бага хурал дээр ярьсан. МАНАН бол сонгуулийн үр дүнгээр улс төрийн намууд дангаар Засгийн газар байгуулах боломжгүй болсон ч юм уу улс төрийн учир шалтгааны улмаас Засгийн газраа хамтарч байгуулсан үед гаргасан шийдвэрүүдийг зөвтгөх буруутгах байдлаар үүсгэсэн яриа. 

Энэ МАНАН гэдэг нэрийн дор хууль тогтоох байгууллагатай холбоотой иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаатай холбоотой зүйлийг ярьж байгаа. Би 2005 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож тухай үеийн МАХН-ын даргаар ажиллаж байсан. Гишүүнээр томилогдсоны дараа 67-гийн том бүлгийг тарааж, тухайн үеийн МАХН, АН тус тусдаа байх ёстой гэдэг байр суурийг гаргасан. Энэ 67-гийн бүлэг дээр үндэслэж байгуулагдсан Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргаж байсан. 

2006 онд би Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож, Засгийн газрыг эмхлэн байгуулах нөхцөл байдал үүсэхэд парламентад суудалтай таван намыг багтаасан Эв нэгдлийн гэдэг тодотголтой Засгийн газрын байгуулж ажилласан. Гэхдээ энэ Засгийн газарт АН-ыг оруулаагүй. Би 2017 онд МАН-ын даргын ажлыг хүлээлгэж өгөхдөө МАНАН-гүй ажиллах улс төрийн нөхцөл бололцоог бүрдүүлээд 65 суудалтай, нийслэлд олонх болсон намыг хүлээлгэж өгсөн. Надад  МАНАН-тай холбоотой явдал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. 

Хоёрдугаарт, шударга бусын хонгил гэдэг зүйл ярьж байна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөрийн хүргэнийг Эрдэнэс таван толгой компанийн тендерт оролцуулснаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхэлсэн. Ингэж эхэлснээр намайг шударга бусын хонгилд оруулж, хэлмэгдүүлж байна гэсэн зүйл ярьж байна.  

Шударга бусын хонгил гэдэг зүйлийг М.Энхболд гэдэг хүнтэй холбоотой гэж байна. Саяхан сошиалд нэг судалгаа хийсэн байсан. Тэр шударга бусын хонгилын түлхүүр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын хэнд нь байна вэ гэж. 70 орчим хувь нь Ерөнхийлөгчид, 20 орчим хувь нь УИХ-ын даргад, дөрөв орчим хувь нь Ерөнхий сайдад байна гэж иргэд олон нийт саналаа өгсөн байсан. 

Хууль зөрчөөд түүнийг нь шалгах гэхээр хууль хяналтын байгууллагыг буруутгах байдлаар асуудалд хандах нь буруу. 

ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг шалгаж байгаа асуудлын талаар ярьсан. Би нэг ч удаа АТГ-т хэн нэгнийг шалга, битгий шалга гэж хэлж, нөлөөлсөн зүйл байхгүй. Нэгэнт хууль бус байдлаар өөрийн хамаарал бүхий компаниуддаа зээл авсан нь үнэн бол хуулийн байгууллага шалгах нь зүйтэй. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598476
0 эможи

darvin
2018-12-21 11:20
hunii amidral boginohon caindaa l 100 nac hurehtei uguitei er ni ene alban tsushaalaa hortoigoor ooriin erh medliin toloo ulairan zutgeh yamar ashig bn ene delhiid humuun hoocon ireed hoocon butsag busuu harin ner tani cain muugaar duudagdah ni huvi hunii ooriin shiidver erni toiron hureelegchid bol erh medeltei huniig buruu zamruu hotloh tom daican baidag hezee negen tsagt erh medelti baican erh medelgui boloh ued toiron hurelegchid zangaa huvirgaj zucee ilchilnedee
zochin
2018-12-20 22:31
муу муухай хэогийн уул уурхай нь та шүү хонгилыг та удирддаг гээ биз дэ танд итгэхгүй яагаад гэвэл их худлаа өөр йгөө магтаж бга хүн бол худалч бдагийн зайл тэгвэл монголд жоохон ч гэсэн шударга ёс тогтох гээд бна
keyboard_arrow_up