МАН-ын Бага хурал лхагва гарагт болно

2018 оны 12 сарын 17

Arslan.mn

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2018.12.17/ Төрийн ордонд хуралдлаа. Хуралдаанд нийт  29 гишүүнээс 17 нь хуралдаанд оролцож, МАН-ын Бага хурлыг зарлан хуралдуулах тухай асуудлыг авч хэлэлцээд энэ сарын 19-нд  буюу Лхагва гаригт 11.00 цагаас хийхээр товложээ. Бага хурлаар зарим гишүүдээ хасна гэдгээ МАН-ын дарга У.Хүрэлсүх мэдэгдсэн. Мөн бүлэг дотроо үүссэд байгаа асуудлыг Бага хурлаараа хэлэлцэх аж.

Сүүлийн үед МАН-ын бүлэг дотроо хоёр хуваагдаж, нэг хэсэг нь УИХ-ын даргыг огцруулах асуудлыг тавьж байгаа бол нөгөө хэсэг УИХ-ын даргыг огцруулах шаардлагагүй гэж үзэж, түүнээс болж УИХ, МАН-ын бүлгийн үйл ажиллагаа гацаад байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598381
0 эможи

Зочин
2018-12-18 07:55
Энэ улс төрийг цэгцэлж нэг тийш нь болгох хэрэгтэй. Хүрэлсүх намаа цэгцлэх учиртай. Яг үнэндээ энэ хэрүүлийг намын дарга маань өөрөө эхлүүлсэн. Иймд өөрөө энэнийхээ учрыг олох хэрэгтэй. Гэхдээ хууль, намын дүрмийнхээ хүрээнд хийнэ гэдэгт итгэж байна. Оюун-Эрдэнэ гишүүний хийж буй үйлдэл нь иргэд бидэнд таалагдахгүй.байна. Хуулийн хүрээнд шаардлагаа тавихгүй байна. Үнэндээ их хурал нь одоо хурлаа хийж асуудлаа шийдвэрлэхээр байна.Засгийн газар хов жив, бойкотоо болиод ажлаа хиймээр байна. Намын дарга гэдэг хүн чинь эвлэрүүлж нэгтгэж зангидаж ажиллах болохоос задалж, замбараатуулахыг хэлэхгүй шүү дээ. Хүрэлсүх ээ
keyboard_arrow_up