Нам бол тор
Төр гацаж, түмэн цөхрөв. Улс төрийн өрөг дээр нэг намынхан дотооддоо нанчилдана. Үсэрсэн цус нь сөрөг хүчнийхнийг ч үймүүлж орхив. Үндсэн гол шалтгаан нь улс төрийн нам мөн чанараа алдсаных.
Үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн бөгөөд засгийн эрхийг авах эцсийн зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн нэгдлийг улс төрийн нам гэж тодорхойлдог.
Засгийн эрх бол баялаг хуваарилах эрх.
Чухам үүний төлөө нам дагаж, ашиг харсан бизнесийн бүлгийнхний төвөргөөнд ардчиллын гол институцын нийгмийн болон үзэл суртлын үүрэг, ард түмний эрх ашигт нийцүүлэн ажиллах зорилго замхран одсон юм.
Намаар дамжин завших гэсэн хүсэлтнүүд эвлэлдэн сүлбэлдэж, намуудын зүүн, барууны үзлийг манантан арилтал орооцолдуулан тор нэхэж эхэлсэн.
Үүнийг нотолсон олон судалгаа бий. Хамгийн сүүлд Азийн сангийн дэмжлэгээр хэрэгжүүлсэн шилэн нам авлигын эсрэг түншлэлээс “Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, авлигын эрсдэлийн үнэлгээ” хийж, танилцуулав.
ХАНДИВЛАГЧИЙН ОЛЖ ИРСЭН МӨНГӨНИЙ АРИУН ЧАНАРЫГ ШАЛГАНА ГЭДЭГ ҮЛГЭР
2017 оны арванхоёрдугаар сарын 8-нд МAН, AН, МAХН энэхүү түншлэлд нэгдэж генсекүүд нь гарын үсэг зурснаас хойш эдгээр нам авлигын эсрэг хөтөлбөр боловсруулан, хяналт, хариуцлагын тогтолцоог сайж руулах үүрэг хүлээсэн билээ. Мөн ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн, Нээлттэй нийгэм форумтай хамт ран энэ сэдвээр судалгаа хийв. харин ямар дүн гарсан бол?
НАМУУД ХАНДИВЛАГЧДЫН НУРУУН ДЭЭР ТОГТДОГ
Шилэн нам түншлэлийнхэн нийслэлийн хэдэн дүүрэг, Төв аймгийн намын хороодод судалгаа хийжээ. Дүүргийн намын нэг “жижиг” бизнесмэн “Би хувиасаа намдаа 12 сая төгрөг хандивласан. Одоо шинэ жилийн өмнө 18 саяыг өгөх ёстой. Олж өгөхгүй бол миний карьер дуусна шүү дээ” хэмээв.
Мөн дүүргийн намын хорооны нэг идэвхтэн “Нам дотор орж ирээд бөмбөг дэлбэлэх хүн байвал яана” гэж хандивт болгоомжтой ханддагаа хэлжээ. Харин төв аймгийн намынхан өгсөн хандивынхаа араас элдэв лиценз, газрын зөвшөөрөлд санал өгүүлэх гээд шахчихдаг хүмүүс зовоодог гэв.
Хуульд иргэн сонгуулийн үед гурван сая, бусад үед нэг сая хүртэлх төгрөгийн хандив өгөхийг л зөвшөөрдөг.
Сонгуульд нэр дэвшигч намдаа хандив өргөдөг. Гэвч дэнчингийн хэмжээ 2008 онд 20 сая төгрөг байснаа 2016 онд 100 сая болтлоо өссөн.
Сонгуульд намын жагсаалт ашиглаж байх үед жагсаалтын дээгүүр бичигдэхийн тулд 250-500 сая төгрөг шаардлагатай байсныг судалгааны багийнханд ховложээ. Эх орноо гэсэн эрүүл сэтгэлгээтэй залуусыг энэ өндөр босгоны цаана үлдэхээс өөр гарцгүй болгосноо ардчиллын зарчим гэж тайлбарлах муухай.
Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдээс хандив авах нь хуулиар хориотой. Гэхдээ төрийн мөнгөөр ажил, үйлчилгээ эрхэлдэг хувийн компани, нэр дэвшигчид хандив цутгах нь чөлөөтэй.
Сонгуулийн өмнө сонгон шалгаруулалтгүйгээр их мөнгөний ажил авсан ийм компаниуд борооны дараах мөөг шиг олширдог. Тэд, “Хуулийн этгээд сонгуулийн үед 15 сая төгрөг, сонгуулийн бус үед 10 сая төгрөг хүртэлх хандив өгнө” гэж заасан ёсоор харагдахын тулд хамаарал бүхий компаниудаараа дамжуулж бүртгүүлнэ. Ингэж намууд тороо улам томруулан нэхдэг.
Хандивын эх үүсвэрийг шалгах тухай хэн ч хөндөхгүй. Өнөөг хүртэл төрийн өндөр албаныхны ХОМ-ийг хянаж, зөрчил илрүүлсэн тохиолдол огт гараагүй энэ үед хандивлагч иргэний олж ирсэн мөнгөний ариун чанарыг шалгана гэдэг үлгэр.
ТӨРӨӨС МӨНГӨ АВЧ БОЛНО, ГЭХДЭЭ...
Хандивлагчдын далд санхүү жилтээс гадна төсвөөс уихд суудалтай намуудад мөнгө өгдөг. Энэ нь олон улсад хамгийн их хэрэглэгддэг боломжит хувилбар бөгөөд парламентад суудал авч чадаагүй ч иргэдийн дэмжлэгийг авсан хувиар нь тооцож “гаднах” намуудад ч олгодог.
“Санхүүжилтийн 50 хувийг гишүүдийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулна” гэж хуульчилсан ч үүнд хяналт тавих тогтолцоо байхгүй, МАХН-ын ганц гишүүн л намдаа олгогддог мөнгөний хойноос хааяа гоншгонож харагддаг. Хяналт тавихгүйгээр төсвийн дэмжлэг үзүүлдэг буруу жишгийг хэн, хэзээ өөрчлөх вэ.
Өнгөрсөн сонгуулиар цагдаагийн байгууллагад 184 гомдол ирсэн ч нэгийг нь ч тогтоож чадаагүй.
Төсвөөс олгодог санхүүжилт нь хандивлагчдынхаас илүү байвал шударга сонгууль явах үндэс болдог гэж олон улсад үздэг. Харин манайд бол гишүүдийн нөлөөгөөр бүлэглэл дотроо завшсан мөнгөний тал нь хандивлагчдын гараар дамжин улс төрийн намын сан хүүжилтийн тайланг бүрдүүлдэг гэж ойлгоход хилсдэхгүй.
Улс төрийн намын тухай хуулийн 20.3-т намын санхүү жилтийг “жил бүр аудит хийлгэж, мэдээлэх үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэвч тэд хувийн аудитын компаниар хийлгэсэн хулхи тайлангаа үндэсний аудитын газарт өгсөн нэр зүүснээр хуулийн энэ заалт төгсдөг.
2008 он хүртэл найм хүрэхгүй тэрбум төгрөгөөр хийдэг байсан сонгууль 2012-2016 онуудад 34-36 тэрбум болж дөрөв дахин өссөнийг нам, нэр дэвшигчдийн ирүүлсэн тайлангаас харж болно. Энэ бол нам дагаж тор нэхсэн авлигачдын цар хүрээ дөрөв дахин өссөн гэсэн үг. Ядаж л одоо өөрчлөх гэж байгаа сонгуулийн хуульд зарцуулах мөнгөний дээд хязгаарыг тогтоож өгөх хэрэгтэй байна.
НАМУУДЫН САНХҮҮЖИЛТ ШИЛЭН БАЙЖ ЧАДАХ УУ
“Нам бол төр” гэж далан жилийн турш тогтсон ойлголт гучин хаврын дараа ийнхүү өөрчлөгджээ. Нам бол тор юм байна. Торонд орооцолдсон, цааш нь томруулж нэхсэн бүхэн өнөөдөр тэмцэлдэж байна. Тэд тороо хөвж задлах уу, эсвэл орооцолдсон чигээр нь төрийн дампуурлыг үргэлжлүүлэх үү гэдгийг олон нийт харж байна.
Улс төрийн намын санхүү жилтийг нээлттэй болгож, сонгуулийг бага зардлаар явуулах нь үндсэн хуулийн өөрчлөлтөөс илүүтэй тогтолцооны гажгийг засна.
Өнгөрсөн сонгуулиар иргэдээс 184 гомдол ирсэн ч нэгийг нь ч тогтоож чадаагүй.
2008 он хүртэл найм хүрэхгүй тэрбум төгрөгөөр хийдэг байсан сонгууль 2012-2016 онуудад 34-36 тэрбум болж дөрөв дахин өссөнийг нам, нэр дэвшигчдийн ирүүлсэн тайлангаас харж болно. “Санхүүжилтийн 50 хувийг гишүүдийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулна” гэж хуульчилсан ч үүнд хяналт тавих тогтолцоо байхгүй.
Судалгаанд оролцсон намын гишүүдийн нэн тэргүүний зорилт нь “сонгуульд ялах” гэж төвөггүй хариулж байсан. Ил тод байдал, хариуцлагын систем дараагийн асуудал юм. Ийм нөхцөлд хуулийг чангаруулж, стратегийг тодорхой зааж өгснөөр өөрчлөлт эхэлнэ.
Эс бөгөөс сонгууль болгоны өмнө Н.Энхбаярын даалгавраар генсек нь 500 сая төгрөг авч торны цаана суусан шиг, М.Энхболд 60 тэрбумыг босгох талаар сонссон, эс сонссон шиг, С.Эрдэнэ намынхаа босгыг улам өндөрлөж, эрүүл залуу улстөрчдийн боломжийг хаасан шигээр нэхээс үргэлжилсээр байх болно.