ФОТО: АН-ын дэд даргаар З.Нарантуяа, Р.Амаржаргал, Б.Пүрэвдорж нар томилогдлоо
Өнөөдөр төрийн ордоноо Ардчилсан намын ҮБХ-ны V хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдаанаар Үзэл баримтлалын төсөл болон дэд дарга нарын асуудлыг хэлэлцэж,
-Гадаад харилцаа, улстөрийн бодлого хариуцсан дэд даргаар Р.Амаржаргалыг,
-Санхүү, эдийн засаг, төсвийн бодлого хариуцсан дэд даргаар З.Нарантуяаг,
-Орон нутаг, намын байгуулалт хариуцсан дэд дарга Б.Пүрэвдорж нарыг тус тус батламжиллаа.
АН-ын Үндэсний Бодлогын Хороо Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар ҮБХ-ны гишүүний болон улс төрийн зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг батламжлах, намын IX их хурлын зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх, үндсэн дүрмийн төслийн нэмэлт өөрчлөлт болон бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.
Хуралдааныг АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нээж үг хэлсний дараа Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан хуралдааныг удирдан явуулж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалыг ҮБХ-ны гишүүнээр сонголоо. Тэрээр өмнө нь намынхаа татварыг төлөөгүй, намын үйл ажиллагаанд оролцохгүй байсан гэж ҮБХ-ны гишүүнээс хасагдаж байсан аж.
АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдааны үеэр тус намын ЕБНД Ц.Туваан “АН үзэл баримтлалдаа тодорхой өөрчлөлт хийнэ. Ингэснээр улс оронд үүсээд байгаа гацаанаас гарах асуудлыг тодорхойлно гэж үзэж байгаа. Хувь хүний, улс төрийн, эдийн засгийн, үндэсний эрх ашгийн эрх чөлөөг бий болгох гаргалгааг хийнэ.Намын дүрмийг бид их хурлаараа баталж, Дээд шүүх дээр бүртгүүлэн хэрэгжүүлдэг.
АН-ын ҮБХ-ны хуралдаанаар дүрмийн дагуу ээлжит Их хурал, хэлэлцэх асуудлыг товлоно. Өнөөдрийн хуралдаанаар намын Үндсэн дүрэмд орж байгаа нэмэлт өөрчлөлтийг хэлэлцүүлнэ. Намын дотоод ротацирийн сонгууль саяхан болсон. Энэ ротацийн сонгуулиар дөрвөн хүн орж ирсэн. Үүний дунд ҮБХ-ны бүрэлдэхүүнд Ерөнхий сайд асан Р.Амаржаргал орж ирсэн” гэх мэдээлэл сэтгүүлчдэд өглөө.
Өнөөдрийн хуралдааны үеэр АН-ын дэд дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэх юм. Намын дүрмийн дагуу 4-6 дэд даргатай байх боломжтой аж.
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
|