УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын гишүүнчлэлээс татгалзаж байгаагаа мэдэгдлээ
2018 оны 12 сарын 04
УИХ-ын гишүүн Л.Болд өчигдөр УИХ дахь АН-ын бүлгээс татгалзаж байгаагаа мэдээлсэн бол өнөөдөр намаасаа гарч байгаа талаараа мэдэгдлээ.
Тэрбээр "Лувсанвандангийн Болд миний бие 1990 оны ардчилсан хувьсгалд Монголын оюутны хөдөлгөөнийг толгойлон удирдаж оролцсон цагаас хойш ардчиллын үйл хэргийн төлөө ардчилсан намын гишүүний хувиар тасралтгүй тууштай тэмцэж ирсэн билээ. Ардчилсан Намын өнөөгийн удирдлагын гаргасан зөрчилтэй шийдвэр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын хийсэн хууль бус тайлбарыг эсэргүүцэж Ардчилсан Намд бүрэн шинэчлэл хийгдэх хүртэл Ардчилсан намын Үндсэн дүрмийн 3.5-д заасны дагуу намын гишүүнчлэлээс татгалзаж байгааг мэдэгдэж байна" гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5
1
1
597827
7 эможи
Зочин
2018-12-04 21:00
Заасс зайлна л биз. Банкны луйварчин Болдыг АН л өдий зэрэгт хүргэсэн ш дээ. Угаасаа ийм овилгогүй юмнуудаас аль ч нам зоригтой салж байх нь зөв шүү!
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс