Ж. Батзандан: УИХ дахь АН -ын бүлэг өнөөдрөөс эхлээд байхгүй боллоо

2018 оны 12 сарын 03

Arslan.mn

Ардчилсан Намын Үндсэн дүрмийн хороо өнөөдөр хуралдаж УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаас хасаж, Л.Болд, Д.Мурат нарын тус намаас сонгуульд нэр дэвших эрхийг дөрөв хүртэл жил хасах шийдвэр гаргасан талаар мэдээлэл хийсэн бол намаас хасагдсан Ж.Батзандаг, Л.Болд нар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

Ардчилсан нам яагаад МАНАН-г дэмжих ёстой юм. Ардчилсан нам яахаараа Эрдэнэтийн 49 хувийг хулгай хийсэн, Цагаан суваргын ордыг үгүй хийсэн дээрэмчидийг дэмжих ёстой юм. Би намын бүлгийн улс төрийн гаргасан шийдвэрийг ойлгохгүй байгаа. Нам харгалзахгүй дээрэмдэн тонож байгаа МАНАН-ийн бүлэглэлийг дэмжих намын даргын тулгалтыг би дэмжээгүй учраас өнөөдөр намаасаа хөөгдөж байгаа юм байна. Тэгэхдээ Монголоосоо хөөгдөөгүйдээ би их баярлаж байна. Тун удахгүй МАНАН-ын кармаанд орсон С.эрдэнэ, Д.Эрдэнэбат нарыг зайлуулах хөдөлгөөнийг орон даяар хийнэ. Ардчилсан намын дээрэмчид тонуулчид зүгээр үлдэнэ гэж битгий андуураарай. С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат гэж энэ хоёр хүн Ардчилсан намыг өнөөдөр булшилж байна. Ардчилсан нам шигшигдээгүй байна. Шинэчилсэн гэж худлаа ярьж байна. Би намын даргад нэр дэвшиж байсан ч намын эв нэгдэл, намын ахмадуудынхаа захиасыг хүндэтгэж сонгуулийн үр дүнг би хүлээн зөвшөөрсөн. Эв нэгдлийн төлөө би зүтгэсэн ч харамсалтай нь би буруу зүйлийн төлөө тэмцсэн байна. Би МАНАН-ын төлөө, мафын төлөө, С.Эрдэнийн төлөө зүтгээгүй. Монголын ардчилалын төлөө зүтгэсэн. Тиймээс би өнөөдрөөс эхлэн МАНАН-ын халаасанд орсон С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхантай тэмцэх болно. Эх орончид өнөөдөр нам харгалзахгүй эх орныхоо төлөө тэмцэх ёстой гэж би үргэлж хэлдэг. энэ зарчмаасаа ч ухраагүй. 

УИХ-ын гишүүн Л.Болд:

Засгийн газрыг огцруулах асуудал бол нам доторх үнэмлэхүй олны тэмцэл байсан. Үүнд Ардчилсан нам ямар ч хамаагүй. Ардчилсан намын дүрэм бол зөвхөн өөрийнхөө засгийн газрыг хамгаалах л дүрэмтэй. ардчилсан нам төрийг хүндэлдэг, хуулийг хүндэлдэг нам. Гэтэл өнөөдөр болсон үйл явдалд би үнэхээр гутарч байна. Өөрийн бүхий л хүч хөдөлмөрөө зориулж байсан энэ нам өнөөдөр Ардчилсан биш коммунист нам болсон байна. Нэг хүний дарангуйллын нам болсон байна. Бид хоёр яг адилхан эх орон ард түмнийхээ төлөө л саналаа өгсөн. Тэгтэл өнөөдөр намын бүлэг гэдэг хэрэгслээ авч үлдэхийн тулд Ж.Батзандан гишүүнийг гаргаад намайг үлдээж доромжилж байна. Би Ардчилсан намын бүлгээс гарна. Харин би намаа шинэчлэхийн төлөө би нэгдэж байна. Энэ бол Монголын ард түмний ирээдүй байх болно. Бидэнд эрх ашгийн зөрчил байхгүй. Бидний гаргасан шийдвэр ард түмнийхээ төлөө л байсан. 

ШУУД ҮЗЭХ: 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
597786
1 эможи

Зочин
2018-12-04 11:14
AH oorsdiinhee hiisen hogiin zuiluudìig ih ym hiisen geed ichih ch fd tavijee.tegvel MAN 90 onoos omno uls orniig udirdahdaa guilgachingui unegui bolovsrol unegui emnelegiin uilchilgeetei bolgoson bsan um shuu.
Amjilt husey orvongoor ni erguulj luibarchidtai temtsey.S Erden
2018-12-04 09:26
Mongoliin ard tumnii gart joloog atguulj shudarga niiigemiig buteegeerei.S .erdene ugaasaa uhlee huleej bui hun.Tiim baij iim.ubaigui shunaltai baij bolohguidee .
Gerel
2018-12-03 18:46
Ta 3taa amjilt husii chadarai tseverleerei huchtei bgarai mundag shu
Зочин
2018-12-03 17:32
Эрдэнэ АНы амьсгалыг тасалваа хөөрхий . Ум ма ни яахаараач Эрдэнэ Эрдэнэбат гэсэн хүмүүсийг толгой дээрээ залцан юм
Зочин
2018-12-03 16:06
ЖДҮДСан ч НД бага байх. Нийгмийн Даатгалыг шалгаач ээ.
12
2018-12-03 15:31
ндсанг шалгахад эрдэнэ дээлээ нөмөрлөө
keyboard_arrow_up