АН Ж.Батзанданг намаасаа хөөж, Л.Болд, Д.Мурат нарын сонгуульд нэр дэвших эрхийг хаслаа

2018 оны 12 сарын 03

Arslan.mn

Ардчилсан Намын Үндсэн дүрмийн хороо өнөөдөр хуралдаж УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаас хөөж, Л.Болд, Д.Мурат нарын тус намаас сонгуульд нэр дэвших эрхийг дөрвөн жил хасах шийдвэр гаргажээ. 

Энэхүү шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлэгт сая танилцууллаа. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн тухайд удаа дараа намын бодлогын эсрэг үйлдэл гаргасан учир ийнхүү хөөх шийдвэрийг гаргажээ. 

Гурван гишүүнийг гурвууланг нь намаас хөөвөл АН УИХ-д бүлэгтэй байх боломжгүй болох учраас ийнхүү нэг гишүүнийг хөөж, нөгөө хоёрт нь нэр дэвших эрхийг нь хасах арга хэмжээ авч байгаа аж.  

С.Эрдэнэ "Батзандангийн эхнэр нь нүүрсний тээвэр хийдэг нь үнэн, Л.Болд "Богд" гэдэг банктай нь үнэн. 

Тодорхой иргэдийн төлөөлөл болон гарч ирсэн тул мандат нь хэвээр хадгалагдах бөгөөд намын гишүүнчлэлгүй гишүүд болох аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
4
597781
7 эможи

Зочин
2018-12-03 15:50
Muratiig avaad namaa buleggui bolgoosoi
ё
2018-12-03 13:59
Одоо Баизандан, Лу.Болд, Мурат нарын урвагчид улайдаггүй урвагч Улааныг дагуулаад МАХН руу жирийлгэх хэрэгтэй кк.
keyboard_arrow_up