АН: Засгийн газрыг огцруулах асуудлаар санал боловсруулан, УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулна
2018 оны 11 сарын 27
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.11.27/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг ярилцсан байна. Ардчилсан намын бүлэг өмнөх хуралдаануудаараа энэ тухай хэлэлцэж, Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн тухайгаа мэдээлсэн.
Түүнчлэн Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс Засгийн газрыг огцруулах чиглэлийг намын бүлэгт хүргүүлснийг мөн дэмжсэн юм. Өнөөдрийн хуралдаанаар мөн Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэсэн байр сууриа нэгтгэж, өмнөх шийдвэрээ дахин нотоллоо.
У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлаар Ардчилсан намын бүлэг санал боловсруулан, УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзлээ.
Эх сурвалж: GOGO.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
597606
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс