Я.Санжмятавын ЖДҮ-ээс олгосон 23 тэрбумын зээлтэй танилц!!!!
Erennews.mn сайтад өмнө нь УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятав 2013 онд Хөдөлмөрийн сайд байхдаа ЖДҮ-ийг хөгжүүлэхээс сангаас 9-н ААН-д 7.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Мөн тус сангийн 8-н ажилтанд буцалтгүй тусламж нэрээр 80 сар төгрөг өгсөн тухай баримтыг дэлгэсэн. Тэгвэл түүний ээлжит баримтуудтай танилц.
Тэрбээр 2014-2016 оны хооронд тус яамны сайдаар ажиллаж байхдаа Хөрөнгө зарцуулах тушаал гаргаж оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд 23 тэрбум төгрөг олгожээ. Тодруулбал, Я.Санжмятав 2013 оны долоодугаар сарын 19-ний өдөр А/155 дугаар тушаал гаргаж “Монголын оёдлын нэгдсэн холбоо”-ны сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэлийн төслийн зээлд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 23 тэрбум төгрөг олгосон баримтыг дэлгэж байна.
Баримт 1: 23 тэрбум төгрөгийн зээл олгосон тушаал
Хэрвээ уншигчид санаж буй бол өнгөрсөн сарын 31-ний өдөр АН-ын гишүүд “ЖДҮ-ийг дэмжих сангийн бүх орлого, зарлагыг ил гаргах ёстой” гэсэн зарчмын шаардлага тавьсан. Тиймээс тус шаардлагын хүрээнд Я.Санжмятав Хөдөлмөрийн сайд байхдаа олгосон энэхүү 23 тэрбумын зарцуулалт болон эргэн төлөлтийг ил болгох нь зүйд нийцэх болов уу.
Баримт 2: Бүсийн болон орон нутгийн эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулах хэрэгтэй хэмээн 50 тэрбумын дэмжлэг үзүүлэх төслийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн захирал асан Б.Баттүвшинд даалгажээ.
Эх сурвалж: erennews.mn
|