Д.Хаянхярваа: Б.Батзориг гишүүнийг түдгэлзүүлэх эсэх асуудал Лхагва гарагт эцэслэгдэнэ
2018 оны 11 сарын 05
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Засгийн газраас өнөөдөр ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Уг асуудлыг өнөөдөр бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн. УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудал яригдсан тохиолдолд 48 цагийн дотор шийдвэрлэнэ гэсэн журам бий. Түүний дагуу ярилцаад 3 дахь өдөр гэхэд энэ асуудал эцэслэгдэнэ.” хэмээв.
ШУУД ҮЗЭХ:
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
596930
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс