МАН-ын бүлэг төсвийн асуудлаар хуралдаж байна
2018 оны 11 сарын 01
УИХ дахь МАН-ын бүлэг төсвийг дахин эргэж харах асуудлыг хэлэлцэхээр өнөөдөр 08:00 цагт хуралдааны тов зарласан байна.. Өчигдөр үдээс хойш Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг албан үүргээс нь чөлөөлөх асуудал болон ирэх оны төсөвт суусан зарим асуудлыг эргэн харах талаар хуралдсан билээ.
Бүлгийн хуралдаанаар төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дахин хийх эсвэл Засгийн газраас төслөө эргүүлэн татах, бусад байдлаар хэрхэн засч болох асуудлаар байр сууриа нэгтгэх аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
596773
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс