МАН-ын бүлэг ирэх оны төсөв хэлэлцэж байна
2018 оны 10 сарын 22
УИХ дахь МАН-ын бүлэг хоёр асуудал хэлэлцэж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын замын төлөвлөгөө (санал) Х.Нямбаатар гишүүний танилцуулгыг сонсчээ.
Одоо ирэх оны төсвийн төслийн талаар УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсгийн танилцуулгыг сонсч байна. Харин УИХ дахь МАН-ын бүлгээс төсвийн төслийг судлах ажлын хэсгийг Д.Оюунхорол гишүүнээр ахлуулан байгуулсан юм.
Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх тов гараад буй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
596279
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс