Шатахууны үнийг тогтвортой байлгах тал дээр гадны компаниудтай гэрээ байгуулах саналыг гаргасан

2018 оны 10 сарын 08

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Валютын ханшийн зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, 2019 оны улсын төсвийн төсөл, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах талаар гишүүдийн санал зэргийг хэлэлцэхээр төлөвлөсөн ч Валютын ханшийн зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг л хэлэлцжээ. Өмнө нь валютын төлбөр тооцоог хоёр зохицуулалтай байсныг нэг тооцоогоор хийх зохицуулалт хийгджээ.  УИХ дахь МАН-ын бүлгээс дээрх хуулийн төслийг хэлэлцээд явах шийдэлд хүрчээ. Үүнтэй зэрэгцээд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг давхар хэлэлцэх юм байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийгээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Гадаад валютын 2.8 тэрбумын нөөцтэй мөртлөө яагаад ам.долларын ханш өсөөд байна вэ? Хуулинд энэ талаар зохицуулалт хийх үү?

-Монгол улсын улирлын онцлогтой холбоотой 8-9 сард ид ажил өрнөдөг. Энэ үед ам.долларын эрэлт нэмэгдэж, ханш өсдөг.  Манай импортын хэрэглээ буурч байгаа. Үүнтэй холбоотой ам.долларын ханшийг нэмэгдүүлэх байх бололцоо бий гэж Монгобанкныхан хэлсэн. ОУВС-гаас валютын нөөцийг тогтоож өгсөн байдаг. Энэ тогтоож өгсөн 2.8 тэрбум ам.долларын нөөц манайд байгаа. Арилжааны банкнуудад байгаа ихээхэн хэмжээний хадгаламж эзэмшигчдийн зүгээс ханшийн хэлбэлзэл дээр тоглох магадлалтай гэж гишүүд хэлсэн. Валютын нөөцөө бүрдүүлэх нь Засгийн газрын үүрэг. Засгийн газар,Монгол банк аль аль талаасаа хамтарч ажиллаж валютын нөөцөө нэмэгдүүлнэ, ханшийг тогтвортой байлгах үүрэгтэй.

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль батлагдсанаар дахин банк байгуулах асуудал яригдах уу?

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хэлэлцэнэ гэдэг нь банк байгуулах асуудал биш. Гаднын хөрөнгө оруулалтыг яаж татах вэ гэдэг асуудал юм.

-Шатахууны үнийг тогтвортой барих тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Шатахууны үнэтэй холбоотой асуудлаар хоёр зүйлийг гишүүдийн зүгээс санал  гаргасан байгаа. Шатахууны үнийг хуучин Засгийн газарт эрхийг нь өгсөн байдаг. НӨАТ, ОАТ-аар зохицуулж ирсэн. Өнөөдрийн байдлаар энэ хуулиар зохицуулах боломж байгааг судалж үзэхийг үүрэг болгосон.  Үнийг тогтвортой байлгах тал дээр гаднын томоохон компаниудтай гэрээ байгуулах саналыг гаргасан.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595716
1 эможи

ганбат
2018-10-08 17:36
Зөв бна
Ганбат
2018-10-08 17:35
Улс засгийн газар мэдэлдээ ав гадаадын кампанид өг оросын монголын шуналтай кампануудыг болье одоо болно зөндөө л монголчуудаа шуллаа шдээ Петровис компаны Оюунгэрэл авгайг барьж шоронд хийх хэрэгтэй монголчуудыг олон жил мөлжлөө
keyboard_arrow_up