С.Эрдэнэ: Улсын төсвийг энэ онд 1.8 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар батлаад байна

2018 оны 10 сарын 08

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн удирдлагууд  мэдээлэл хийсэн юм.

Arslan.mn

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

-АН 2019 оны улсын төсвийн төслийг хэлэлцлээ. Хэд хэдэн зүйл дээр анхаарлаа хандуулж ажиллах нь  зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Төсөв хуульд нийцсэн байх ёстой. Хуулийн зөрчил  энэ төсвийн төсөл дээр гарсан байна. Төсвийн тухай хуулийн 22 дугаар заалтыг зөрчиж гадаадын зээл тусламж, хөтөлбөр, төсвийн ерөнхийлөн захирагчаар дамжиж хэрэгжих ёстой зүйлийг ганц сайд дээр төвлөрүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Энэ жилийн төсөв маш өндөр зардалтай, 2020 оны сонгуульд зориулсан хөөсөрсөн төсөв байна гэж үзэж байгаа. 11 их наяд төгрөгийн зардал улс орны эдийн засгийг улам хүндрүүлнэ.  Бид саналуудаа төсвийн ажлын хэсэгт орсон гишүүдээрээ дамжуулж хүргүүлнэ. Хөрөнгө оруулалт импортын хэрэглээг өдөөх гол сэжих болж байна. Үнэ ханшны асуудлаар Сангийн сайдаас асуусан боловч Монгол банк мэднэ гэсэн хариулт өгсөн. Засгийн газар, Монгол банк хоорондоо уялдаагүй байна. Ганцхан сарын дотор ам.доллар 22 төгрөгөөр, дизель түлш 120 төгрөгөөр, А-95 бензин 55 төгрөгөөр тус тус нэмэгдсэн. Энэ нь ард түмний нуруун дээр ачаа болж байна. 

Arslan.mn

УИХ-ын гишүүн АН-ын дарга С.Эрдэнэ:

-АН өнгөрсөн долоо хоногт намын шинэчлэлийн ажлын хүрээнд АЭХ-ны тэргүүнийг сонгох сунгааг эхлүүлсэн. АЭХ-ны тэргүүнийг сонгох сунгаанд 21 аймаг, 9 дүүргийн эмэгтэйчүүдийн холбооны даргыг давхар сонгоно. 11 дүгээр сард дүнг зарлана. Нийслэлийн АЭХ-ны тэргүүнд гурван хүн нэр дэвшсэн гэдгийг мэдээлье.

10 дугаар сарын долоонд зарим газруудад орон нутгийн нөхөн сонгууль явагдлаа. Сүхбаатар аймагт нэр дэвшсэн орон нутгийн нөхөн сонгуульд 67.5 хувийн саналаар АН-аас нэр дэвшигч Ж.Батсуурь өндөр ялалт байгууллаа.  Өнгөрсөн ням гаригт болсон сонгуулийн үр дүнгээр сонгогчид өөрсдийн үнэлэмжээр сонголтоо хийж чаддаг болжээ гэдгийг харууллаа. Хэн хийж бүтээж чадаж байна тэр нэр дэвшигч, намд сонгогч саналаа өгдөг болсныг харлаа. Сонгогчдын боловсрол дээшилжээ.

Өнөөдөр бүлгийн хуралдаанаар 2019 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Гадаад зах зээл дээр байгалийн баялгийн үнэ өссөн хэвээр байна. Гадаад дотоодын хүмүүнэлгийн байгууллагаас орж ирж байгаа зээл тусламжийн хэмжээ буураагүй. Өнөөгийн Засгийн газар маш их мөнгөтэй, баян байгаа. Харамсалтай нь нийгэм, эдийн засгийн зөв хуваарилалт хийж чадахгүй, бодлогоо зөв тодорхойлохгүй байна. Үүнээс болоод инфляци үндсэндээ 7 хувиар өсч 9 хувьд хүрч байна. Бензин шатахууны үнэ өссөөр байна. Монгол Улсын гадаад өр 25.7 тэрбум буюу өнгөрсөн 2016 онтой харьцуулахад  3.5  тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлтэй байна.  Монгол банкны үнэт цаасны өр авлагууд 4 их наяд төгрөгийн үнийн дүнтэй байгаа.  Энэ бүх байдлаас харахад бид Сангийн сайдын үгэнд итгэх итгэл туйлын бага байна. Улсын төсвийг энэ онд 1.8 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар батлаад байгаа. Гурван жилийн нийлбэр дүнгээр харахад 7 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв батлагдсан байна. Бид Сангийн сайдаас хариуцлага нэхнэ. АН-ын үед 2.4 тэрбум ам.доллартай тэнцэх өр байгаа. Төлөх хугацаа нь болоогүй. Нэг нь “Чингис бонд”-ын 1.5 тэрбум, нөгөөс нь “Самурай” бонд.  Гэтэл өөрсдөө дотоод өр авлагаа мэдэхгүй байна гэлээ.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595707
0 эможи

keyboard_arrow_up