МАН-ын УЗ-өөс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд үүрэг өгчээ
2018 оны 8 сарын 14
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдсан. Удирдах зөвлөлийн хурлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, үүрэг өгсөн байна. Өөрөөр хэлбэл, төрийн бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай тогтоол гаргажээ. Тэрхүү тогтоолд улс төрийн болон төрийн албаны сахилга бат, ёс зүйг онцгой анхаарч хариуцлага алдсан албан хаагчдад хариуцлага тооцож ажиллах, мөн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүргийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
593822
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс