ЗТХ-ийн дэд сайдад Л.Халтарыг нэр дэвшүүлэхээр болжээ

2018 оны 8 сарын 14

Arslan.mn

МАН-ын удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болжээ. Яг одоо  хурлаас гарсан шийдвэрийн талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж байна.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан " МАН-ын сахилга хариуцлагыг чангатгах тухай, хариуцлага тооцож ажиллах тухай тогтоол баталсан. Энэ тогтоолыг өнөөдөр бид Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн ярилцлаа.МАН удирдах зөвлөлийн тогтоолд  сахилга хариуцлагыг чангатгах, улстөрийн болон ёсзүйн шаардлага хангаж ажиллахгүй байгаа хүмүүстэй хатуу хариуцлага тооцож ажиллах талаар заасан байгаа.
Мөн ЗТХ-ийн дэд сайдыг томилох тухай хэлэлцлээ. Дэд сайдын боловсон хүчний бүртгэлтэй байсан болон өөрсдөө хүсэлт гаргасан долоон хүнээс Л.Халтарыг нэр дэвшүүлэхээр боллоо.

Arslan.mn

Л.Халтар нь Төмөр замын ашиглалтын инженер, бизнесийн менежер мэргэжилтэй. ОХУ-ын Санкт-Петербург хотын Төмөр замын сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Замын харилцааны их сургуульд тус тус суралцаж, төгссөн. Улаанбаатар төмөр замын орлогч дарга, удирдах албан тушаалд ажиллаж байсан. Одоо УБТЗ-ын орлогч даргаар ажиллаж байгаа юм" хэмээлээ.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593819
0 эможи

keyboard_arrow_up