МАН-ын УЗ өнөөдөр хуралдаж, Зам тээврийн хөгжлийн дэд сайдын ТОМИЛГОО-г хэлэлцэнэ

2018 оны 8 сарын 14

Arslan.mn

Зам, тээврийн хөгжлийн яамыг тойрсон асуудлаас үүдэн Засгийн газраас яамны удирдлагын багийг тэр чигт нь өөрчлөх шийдвэр гаргасан. Амралтын өдөр гарсан уг шийдвэрийн дагуу сайдыг түр орлон гүйцэтгэхээр болсон Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр яаман дээр нь ажиллав. Ингэснээр сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нар ажлаа хүлээлгэн өгсөн байна.

Зам, тээврийн хөгжлийн яам нь нийт ЗУРГААН газар, есөн хэлтэстэй. Засгийн газраас хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэгт нэр холбогдсон болон эс хамаарал бүхий нийт газрын дарга нарыг солих шийдвэр гаргасан. Энэ дагуу ЗУРГААН газрын дарга тэр чигтээ солигдох юм. Үүнд,

1. Хяналт шинжилгээ  үнэлгээ, дотоод аудитын газрын дарга

2. Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга

3. Төмөр зам, далайн тээврийн бодлогын  газрын дарга

4. Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

5. Бодлого төлөвлөлтийн газрын дарга

6. Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга нар багтаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593774
0 эможи

keyboard_arrow_up