ҮБХ-ны өнөөдрийн хурлаар нөхөн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахгүй
АН-ын Үндэсний Бодлогын Хороо хуралдаж байна.
Тус хороо өнөөдрийн хурлаараа нийт 12 асуудал хэлэлцэж байгаагаас УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэх, болон нэр дэвшигчийг хэрхэн тодруулах асуудлыг голлон хэлэлцэж байгаа ажээ.
ҮБХ-ны хурлын үеэр АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан хурлын талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Намууд нөхөн сонгуульд оролцох эсэх асуудлыг наймдугаар сарын 8-ны дотор намынхаа эрх барих дээд байгууллагаар хэлэлцүүлж, шийдвэрээ СЕХ-нд хүргүүлэх ёстой.
Өнөөдрийн хурлаар нэр дэвшигчийг тодруулахгүй. Сонгуулийн хуулийн дагуу 2018 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний хооронд намууд эрх барих дээд байгууллагаа дахин хуралдуулж нэр дэвшигчээ эцэслэн тодруулаад СЕХ-нд хүргүүлнэ.
Нөхөн сонгуульд нэр дэвшигч нь намын дотоод шалгуурууд болон хуульд заасан нэр дэвшигчид тавигдах шалгууруудыг бүрэн хангасан байх ёстой” гэлээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|