Ардчилсан нам нөхөн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ шийднэ
2018 оны 8 сарын 03
УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 7-нд явуулахаар болсон. Нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл наймдугаар сарын 8-наас өмнө хуульд заасан бичиг баримтуудыг Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгөх ёстой. Үүний дараа СЕХ наймдугаар нарын 12-ны дотор нам эвслийг бүртгэж батламж олгох юм байна.
Тиймээс улс төрийн намууд нөхөн сонгуулийн бэлтгэл ажлыг эхлүүлжээ. Тодруулбал, МАН-ын Бага хурал ирэх даваа гаригт болох бол Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо мөн ирэх долоо хоногийн эхээр хуралдах аж. Хоёр нам хурлаараа сонгуулийн бичиг баримтаа цэгцэлж, нэр дэвшигчийг тодруулах ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
593453
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс