Arslan.mn

Нийслэлийн МАН ын хорооны тэргүүлэгчид хуралдаж, бага хурлын 34-р хуралдаанаа товоо тогтоож, 369 төлөөлөгчтэй байхаар шийдвэр гаргасан байна. Харин энэ шийдвэрийг зарим дүүргийн намын хорооны дарга нар эсэргүүцэж, ялангуяа 69 гэдэг тоо хамаг учир шалтгааны бай болчихоод байгаа мэтээр намын хорооны тэргүүлэгчиддээ хандаж, албан бичиг шидээд байгаа юм.



Уг албан бичигт гарын үсэг зурсан Баянзүрх дүүрэг, Баянгол дүүргийн намын хороо нь 2016 оны орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн хороод. Энэ утгаараа тэдний хувьд Нийслэлийн МАН-ын хорооны 34-р хурал хариуцлага тооцох хурал болох нь тодорхой байгаа юм.
Сонгуульд намаа удирдаад ялагдал хүлээсэн битгий хэл үнэмлэхүй ялалт авчирсан М.Энхболд хүртэл намын даргын албан тушаалаа хүлээлгэж өгчихөөд байхад ялагдчихсан нөхдийн хувьд энэ бага хурал хүндхэн цохилт өгөх нь дамжиггүй.
Тиймээс тэд Нийслэлийн МАН-ын 34-р бага хурлыг хуралдуулахгүй байхад онцгой анхаарч байгаа бол МАН-ын удирдах зөвлөлөөс хурлаа хийх хэрэгтэйг чиглүүлсэн албан бичиг нийслэлдээ хүргүүлжээ. Хүссэн ч, эс хүссэн ч болох Нийслэлийн МАН-ын бага хурлын төлөөлөгчдийн квот болон хурлын зохион байгуулалтын талаар албан бичиг, хариу тайлбарыг баримтаар нь хүргэж байна.