Ц.Оюунбаатар: Улсын дээд шүүх намын захиалгаар ажиллаж байна
МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзсан. Үүнтэй холбогдуулан МАХН-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.
МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар:
МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Н.Энхбаяр нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хэлэлцсэн.
Улсын Дээд шүүх МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх Н.Энхбаяр нарын хүсэлтийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хэлэлцээд 07 тоот тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзахдаа намын ээлжит II Их чуулганыг Улс төрийн намын тухай хууль болон намын дүрэмд нийцүүлэн хуралдуулсан гэж үзэх үндэслэлгүй хэмээн дүгнэсэн байна.
Улсын Дээд шүүхийн дээрх тогтоол хүчин төгөлдөр байгаа, МАХН-аас шинээр ирүүлсэн баримтууд нь уг тогтоолд заасан үндэслэлийг арилгаагүй байх тул хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна." хэмээлээ.
Мөн тэд "Шүүгч мэргэжлийн үйл ажиллагааг явуулахдаа ашиг сонирхлын зөрчлөөс хол шударга, хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Хоёр удаагийн шүүх хуралд суухад өнөөдөр Дээд шүүхийн шүүгчид аливаа улстөрийн бүлэглэлийн нөлөөнд орсон, бусдын ашиг сонирхолд автагдсан, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан үйл ажиллагаа явуулж байна” гэв.
Улсын дээд шүүхийн энэ шийдвэрийг МАХН-ын гишүүд улстөрийн захиалгаар хийж, гүйцэтгэсэн, намын дотоод асуудалд Дээд шүүх оролцох ёсгүй гэж дүгнэж буйгаа хэвлэлийн хурлаар ийн мэдэгдэв.