АН нөхөн сонгууль зарлалаа

2018 оны 4 сарын 25

Arslan.mn

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос дараах сонгуульт албан тушаалуудад нөхөн сонгууль зарлалаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргын болон Завхан, Баян-Өлгий, Дорнод, Хан-Уул дүүргийн Үндэсний бодлогын хорооны гишүүний нийт таван суудал дээр нөхөн сонгууль зарлажээ.

Нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа энэ сарын 26-ны өдрийн 10:00 цагаас энэ сарын 28-ны өдрийн 22:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Харин сонгуулийн сурталчилгааны ажил ирэх тавдугаар сарын 1-ний өдрийн 10:00 цаг эхэлж, тавдугаар сарын 10-ны өдрийн 22:00 цагаар дуусгавар болно.

Дотоод сонгуулийн санал хураалтыг ирэх тавдугаар сарын 12-ны өдрийн 09:00 цагаас эхлүүлж, тухайн өдрийн 20:00 цагаар дуусгавар болгохоор шийдвэрлэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56500
0 эможи

keyboard_arrow_up