Ирэх баасан гаригт Дээд шүүх МАХН-ын дарга хэн болохыг шийднэ

2018 оны 1 сарын 15

Arslan.mn

Энэ сарын 5-ны өдөр Улсын дээд шүүх хуралдаж, МАХН-ын даргыг солих, эсвэл хуучин хэвээр үлдээх тухай шийдвэр гаргах байсан ч шүүх хурал хойшилсон. Тодруулбал, материалтай бүрэн танилцах хугацаа гаргаж өгнө үү гэсэн О.Баасанхүүгийн хүсэлтийг хүлээн авч хурлыг хойшлуулсан байна. Шүүх хурал энэ сарын 19 буюу ирэх баасан гаригт болно.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард О.Баасанхүүгийн зохион байгуулсан Их хурал болж, төлөөлөгчдийн дийлэнх олонхийн саналаар түүнийг МАХН-ын шинэ даргаар сонгосон. Гэсэн хэдий ч тус намын зарим гишүүн үүнийг хууль бус тогтоол гэж үзсэн тул шүүхэд хандсан билээ. Харин Улсын дээд шүүхээс энэ асуудлыг хэлэлцэж, О.Баасанхүү МАХН-ын дарга болох уу, эсвэл Н.Энхбаяр хэвээр үлдэх үү гэдгийг шийдвэрлэх юм.

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52321
1 эможи
keyboard_arrow_up