Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ

2017 оны 12 сарын 06

Arslan.mn

Ардчиллын төлөөх намууд нэгдсэний ой өнөөдөр тохиож буй. Түүнчлэн энэ сарын 10-ны өдөр “Хүний эрхийн өдөр” буюу “Ардчиллын баяр” тохиодог билээ. Ардчилсан намынхан баяраа ажил хэрэгчээр тэмдэглэхээр зэхэж байна. Тодруулбал, тус намын анхан, дунд шатны удирдах ажилтны зөвлөгөөнийг энэ сарын 6-9-ний хооронд Улаанбаатар хотод зохион байгуулна. Зөвлөгөөнд 330 сум, нийслэлийн 152 хорооны Ардчилсан намын удирдах ажилтнууд, идэвхтэн гишүүдээс бүрдсэн 1150 хүн оролцох юм. Энэ үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ улс төрийн илтгэл тавихын зэрэгцээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн мэдээллийг сонсч, намын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийн хүрээнд хийгдсэн өөрчлөлт, шинэчлэлийн талаар сургалт семинар, илтгэл орох аж. Ардчилсан намын зүгээс шинэчлэлийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, намын бүх шатны байгууллагын уялдааг хангаж ажиллахад энэхүү зөвлөгөөн чухал түлхэц болно хэмээн үзжээ. Мөн намын анхан дунд шатны гишүүдийг чадавхижуулах 2018-2020 хөтөлбөрийн нээлт энэхүү Удирдах ажилтны зөвлөгөөн болж байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50733
0 эможи
keyboard_arrow_up