Бага хурлаар генсекийг сонгох асуудлыг хэлэлцэнэ

2017 оны 11 сарын 22

Arslan.mn

МАН-ын Их хурал өнөөдөр 14.00 цаг гэхэд өндөрлөнө. Үүний дараа Бага хурал үргэлжлүүлэн хуралдах юм байна.

Бага хурлаас МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох аж. Генсекийг намын дарга Бага хурлын гишүүдэд танилцуулж, хэлэлцүүлдэг дүрэмтэй. Үүнээс гадна Бага хурлын гишүүдээс хэн нь ч заалнаас Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөх боломжтой юм. Одоогоор генсекийн суудалд "үзэхээр" Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Б.Баярмагнайгийн нэр яригдаж буй. Гэхдээ ийм яриа гарснаас хойш түүнийг Сэлбэ голыг аврах нэрээр 6 тэрбум төгрөг төрөөс зувчуулсан хэмээн олон нийтийн сүлжээгээр хүчтэй шүүмжилж байгаа юм. Хоёр сонгууль дамнан яригдсан 60 тэрбумын асуудал намжаагүй байхад ийнхүү дахин их хэмжээний мөнгөтэй холбогдсон хүн генсект яригдаж байгаа нь шинэчлэл ярьж байгаа намын хувьд мэдээж таатай мэдээ биш.

Ямартай ч гурван өдөр хуралдах хөтөлбөртэй МАН шинэ дарга болж, цаашдын бодлого, мөрийн хөтөлбөрөө тодорхой болгох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50070
0 эможи
keyboard_arrow_up