ФОТО: У.Хүрэлсүх: Энэ түүхт намын дарга болж байгаа надад асар их ачаа ирж байна
2017 оны 11 сарын 22
МАН-ын XXVIII Их хурлын гишүүдийн дунд нууц санал хураалт явуулж намын даргаа сонгох шийдвэрээ гаргажээ. Энэ талаар тус намаас хэвлэлийн бага хурал хийсэн юм.
Их хуралд оролцож байгаа 1,229 төлөөлөгчийн дунд нууц санал хураалт явуулахад У.Хүрэлсүх 63.1 хувийн санал авч МАН-ын дарга болсныг тус намаас албан ёсоор зарлалаа.
Тооллогын комиссын дарга “МАН-ын XXVIII Их хурлаас намын даргын сонгуульд 1,229 төлөөлөгчид саналын хуудас олгож, саналыг нууцаар хурааж, автомат төхөөрөмжөөр тооллоо.
Тооллогын дүнг танилцуулбал, Д.Хаянхярваа 454 хүний санал буюу 36.9 хувь, У.Хүрэлсүх 775 хүний санал буюу 63.1 хувийн санал авсан байна. Ингээд түүнийг МАН-ын дарга болсныг мэдэгдэж байна” гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
2
50034
3 эможи