МАН-ын даргад нэр дэвшигчид юу хэлэв
2017 оны 11 сарын 21
МАН-ын XXVIII Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Одоо хурлын төлөөлөгчид намын даргыг сонгох санал хураалтад оролцож байна. МАН-ын даргын сонгуульд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар өрсөлдөж байгаа юм. Мөн тэднээс гадна УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Н.Дэмбэрэл нарыг нэр дэвшүүлсэн ч санал хураалтын өмнө нэрээ татаж байгаагаа илэрхийллээ. Нэр дэвшсэн болон тэднийг нэр дэвшүүлсэн хүмүүсийн байр суурийг хүргэе.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
50028
0 эможи