ФОТО: Намын дүрэм болон мөрийн хөтөлбөрөө баталжээ
2017 оны 11 сарын 21
МАН-ын XXVIII Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Монгол Ардын Намын XXVIII Их хурлын хоёр салбар хуралдаанаар хэлэлцсэн “Монгол Ардын Намын дүрмийн шинэчлэл”, “Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөрийн шинэчлэл”-ийг нэгдсэн хуралдаанаар өчигдөр эцэслэн хэлэлцэж, санаа оноогоо нэгтгэн баталлаа. Намын дүрэмд орсон өөрчлөлтийн дагуу намын Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдийн тоог тогтсон байна.
Ингэснээр намын Бага хурлын гишүүдийн 30 хувь нь намын анхан шатны байгууллагын төлөөллөөс бүрдэх юм. Мөн эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэхээр тогтжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
50007
0 эможи