Б.Хурцын асуудлаар томилгооны сонсгол явуулахыг АН-ын бүлэг дэмжжээ
2017 оны 11 сарын 20
УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Бүлгийн хурлаар тус бүлгийн гишүүн Ж.Батзандангийн дэвшүүлэн тавьсан Б.Хурцтай холбоотой асуудлаар нээлттэй сонсгол явуулах тухай саналыг хэлэлцээд сонсгол явуулахыг гишүүдийн олонх нь дэмжсэн байна.
Ингэснээр БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдохтой холбогдсон томилгооны сонсгол явуулах саналтай УИХ-ын гишүүдийн тоо 30 болж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
49954
2 эможи